Шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн спорт, урлагийн үйл ажиллагаанууд 
амжилттай зохион байгуулагдаж байна
 


Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Спорт цогцолбороос Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Удирдлага -2023” спортын олон төрөлт тэмцээний шилгүүдийг танилцуулж, медаль дурсгалын зүйлс гардуулсан. Тэмцээнд удирдах 100 гаруй ажилтан оролцсон байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаа хэдий ч уурхайчид 45 жилийн түүхт ойн хүрээнд спорт, урлагийн олон төрлийн үйл ажиллагааг өөрсдийн хүч, боломж, авьяас чадвараараа зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх сарын 14-нд анхны баяжмалаа дэлхийн зах зээл дээр гаргасан түүхэн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.

 
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 93,6 хувьтай биелүүллээ

 
Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө 93,6 хувьтай үнэлэгдсэнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтээс мэдээллээ. Мөн үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын албан даалгавраар өнгөрөгч баасан гарагт Говил, Баянцагаан багийн 58 иргэнд Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажлыг газар дээр нь танилцуулсан байна.

 

Үйлдвэрлэл хэвийн, бүтээн байгуулалтын ажлууд үргэжилж байна


Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн, технологийн материал, өвлийн дизель түлшний нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын хяналт, үр дүн, 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй холбоотой үүрэг даалгаврын биелэлтийг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехүүд, газар, хэлтсийн удирдлагууд үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах, техник технологийн шинэчлэл, хангамжтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Намар, өвлийн бэлтгэл ажил 95 хувьтай байна. 


Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөн нэмэгдэж байгаа энэ үед хаягдлын сангийн насжилтыг уртасгах, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай ажиллагааг хангах зорилгоор шинээр 16-р далан барих бүтээн байгуулалтын ажил дуусч байгааг мэдээллээ. Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөл хуваарийн дагуу үргэлжилж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %