Иргэдэд цагаан тоос дарах ажлын явцыг газар дээр нь үзүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс санаачлан, Баяжуулах үйлдвэр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар хамтран Говил, Баянцагаан багийн вокзалын хэсгийн иргэдэд цагаан тоос дарах ажлын явцыг газар дээр нь үзүүлэх, танилцуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн оролцож, хоёр багийн иргэдийн төлөөлөл болох 50 гаруй хүн хамрагдав. 

Энэ үеэр Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэл, Цагаан тоос дарах товчооны Тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн инженер Н.Наранчимэг нар цагаан тоосны дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, техникээр болон намираа хоолойгоор тоос дарах ажиллагааг үзүүллээ. 

Өнгөрсөн оны 12-р сараас 100 метрийн урттай, цаашаа 200 метр хүртэл задрах боломжтой 3000 намираа хоолойгоор Хаягдлын аж ахуйн нэг, хоёрдугаар хэсгийг норгох ажиллагаа хийгдэж байна. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс цохилттой 10 буу өгснийг ашиглаж байгаагаа Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах товчооны Тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг мэдээлсэн. Түүнээс гадна Хүнд даацын машин техникүүдээр кальци хлорид, барьцалдуулагч бодис полимер урвалжтай уусмал цацах аргыг үргэлжлүүлэн ашиглаж байна. 
Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хамтран Цагаан тоос дарах дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. 2024-2027 онд хэрэгжих хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулахаар ажиллаж байна гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн инженер Н.Наранчимэг ярьсан юм. Түүнээс гадна нөлөөллийн бүсэд байгаа сургууль, цэцэрлэгийн цонхны салхивчинд тоосны шүүлтүүр тавих бэлтгэл хангагдаж байна. Мөн ирэх онд тоосжилтын бүсэд амьдардаг 2100 өрхийн төлөөллийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %