Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор дотоод аудитын сургалт зохион байгуулна. Уг сургалт “Модуль-1, 2, 3” сэдвийн хүрээнд явагдах бөгөөд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 9001:2015, ISO 9001:2015 стандартыг бүрэн танилцуулах аж.
Энэхүү сургалттай холбогдуулан бүтцийн нэгжийн чанарын мэргэжилтнүүд болон холбогдох хүмүүст өнөөдөр онол арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн үйлдвэрийн газрын балансын тайлан бэлтгэдэг мэргэжилтэн, эдийн засагчдыг сургалтад хамруулан дотоод аудит, хэрэгцээ ба шаардлага, тохирлын үнэлгээ - Менежментийн тогтолцооны аудит хийх заавар, ISO 19011 стандарт, аудитын баримт бичиг боловсруулах, “Менежментийн тогтолцооны дотоод аудитын журам”-ыг танилцуулан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн, холбогдох журмуудыг нэгдсэн менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэх, ирэх онд бүтцийн нэгжүүдэд Менежментийн тогтолцооны стандартуудын дотоод аудит хийх ажлын төлөвлөгөөг нэгдсэн байдлаар гаргах, менежментийн тогтолцооны стандартуудын нийтлэг болон тусгай шаардлагын шалгах хуудас боловсруулах ажээ.