“Mongolian songs” дуу бүтээгчдийн шоунд уурхайчид “гал гарсан” үзүүлбэртэй оролцлоо

Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гэсэн гурвалсан багаар Үндэсний шилдэг дуу бүтээх анхдугаар шоу Монголд анх удаа зохиогдож байгаа нь “Mongolian songs” юм. Тус шоунд Өвөрмонгол, Буриад, Халимаг, Монгол Улсын 160 гаруй багийн 480 орчим уран бүтээлчид авьяас билгээ сорин өрсөлдөж, эхний шатны хаалттай шалгаруулалтаас 50 баг шигшигдэн үлдсэн байна. Улмаар 2-р шатанд 30 гаруй баг тунаснаас сүүлийн шатанд 23 баг үлдэж, шалгаруулалтыг ирэх оны 01-р сарын сүүлчээр “UB Palace”-т зохион байгуулахаар төлөвлөсөн аж. 
Үндэсний хэмжээнд зохиогдож байгаа шоу нэвтрүүлгээс хамгийн олон шүүгчтэйгээрээ энэхүү шоу ялгарч байгаа юм. Тухайлбал, тус шоу 50 шүүгчтэйгээс 20 нь мэргэжлийн уран бүтээлчид, 25 нь ард түмний төлөөлөл, 5 нь ментор буюу сэтгэгдлээ хэлэх шүүгчээс бүрдсэн байна. Дуу хуурын аялгуу эгшгээр онгод хийморио хөглөсөн Монгол түмний сонорыг мялаасан олон сайхан дуу энэхүү шоуны тайзнаас эгшиглэж, оюуны мэлмийд түгсээр байгаа билээ. 

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажилтан, залуу уран бүтээлч, МУСТА Б.Нямдэлгэр анхдугаар шоунд “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин, ая зохиогч, продюсер, МУСТА Ц.Байдраг, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, МУСТА Н.Болормаа нарын хамт уран бүтээлээ “сойж”, “гал гарсан” үзүүлбэр үзүүлэн, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэд шоуны 1-р шатанд “Талын Монголдоо” шинэ дуугаар ая дуугаа өргөн, 2-р шатанд тохиолдлын товчлуур дарж, “Хайр” сэдвийг сонгосон байна. Уран бүтээлчдийн баг одоогоор 3 шатны давааг амжилттай давж, ирэх оны эхээр сүүлийн шалгаруулалтад өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Баялаг бүтээгчдийн төлөөлөл болсон тэдний урлагийн зам нэг цэг дээр огтлолцож, ийнхүү гэгээлэг уран бүтээлээ түмэнд түгээж явна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %