Барилга засварын цех энэ оны төлөвлөгөөт Хөрөнгө оруулалт, урсгал засварын зардлаар хийх барилга угсралт, засварын ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Хөрөнгө оруулалтаар хийх ажлын 75 хувийг гүйцэтгэж хүлээлгэн өгчээ. Үлдсэн ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна.
Мөн 2023 оны тодотголоор баталсан болон нөөцийн зардлын журмаар шийдвэрлэсэн ажлуудыг мөн гүйцэтгэж байгаа юм. Төсөлт ажлын хүрээнд хийж буй Соёл, спортын цогцолборын барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явна. Одоогийн байдлаар дэд бүтцээс шалтгаалан дотор заслын ажил түр зогсжээ.
Харин “Хөрс боловсруулах төв”-ийн засварын ажил бүрэн дууссан байна. Түүнчлэн урсгал засварын ажлын хүрээнд 12 цехийн захиалгыг хийжээ.















