Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийнхэн “Энэрэл” төвийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө.
Энэхүү тоглоомын өрөөг тус хэлтсийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан засвар хийж, бага насны хүүхдийн хөгжилд зориулсан тоглоом, мини номын сан байгуулжээ.
Түүнчлэн, Чанарын хяналтын хэлтсийн хамт олон үйлдвэрийн газрын түүхт 45 жилийн ойг угтан нийгмийн хариуцлагын хүрээнд бүтцийн нэгжүүд “Энэрэл” төвийг дэмжсэн бүтээлч ажил хийхийг уриаллаа.

















