Найрамдлын сарын ажил эхэллээ

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь жилийн Найрамдлын сарын ажил Эрдэнэт хотод энэ сарын нэгнээс эхэллээ. 2023 онд Эрдэнэтийн-Овоо ордод хайгуулын ажил эхэлсний 60 жил, хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах анхны хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, анхны баяжмалаа экспортод ачиж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн түүхэн ой тохиож байна. Мөн найрамдлын сард 1921 оны 11-р сарын 05-ны өдөр Монгол Улс, ЗСБНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 102 жилийн ойн өдөр тохиож байгаа юм. Иймээс тэгш ой нь тохиож буй үйл явдалд оролцож, залуу халуун насаа зориулж явсан ахмад, дунд үеийнхний алдрыг мөнхжүүлэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. Найрамдлын сарын хүрээнд Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэрийн архив, Соёл, урлагийн цогцолбор хамтран Эрдэнэт үйлдвэр, хотын бүтээн байгуулалтын түүхэн, ховор нандин гэрэл зургаар энэ сарын 15-20-ны өдрүүдэд Соёл, урлагийн цогцолборын Арт галарейд үзэсгэлэн гаргана. Мөн Орос, Дагестаны суут яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Расул Гамзатовын 100 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага, ЕБС-ийн сурагчдын дунд “Р.Гамзатовын шүлгийг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээн, Орос хэлний гурван үеийн багш нарын дунд дурсамж уулзалт, МЗЭ-ийн салбарын гишүүдийн дунд уулзалт, ярилцлага зэргийг энэ сарын 06-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнээс гадна Спорт цогцолбор, “Уран мод” шатрын клубтэй хамтран ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн дунд шатрын тэмцээн, ЕБС-ийн сурагчдын дунд футзалны тэмцээн зохион байгуулна. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн дэргэдэх Орос хэлний төв, Орос 19-р сургууль, 12-р цэцэрлэгийн хамт олон найрамдлын сард олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. 
Эрдэнэтчүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Найрамдлын сарын ажил 12-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн Тэргүүн Б.МАЖИНБУУ 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %