Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллахыг хариуцсан цех нэгжүүдэд анхаарууллаа


Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдав. Тэрээр шуурхайн эхэнд цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан үйлдвэрийн бүс дэх бүхий л зам талбайн цасыг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллахыг хариуцсан цех нэгжүүдэд анхаарууллаа.  ХАБЭА-н хэлтсийн санаачилгаар эхэлсэн “Сонор, сэрэмж” аян үйлдвэрийн хэмжээнд үргэлжилж байна. Аянд бүтцийн нэгжүүд идэвх санаачилгатай нэгдэж, шөнийн ээлжийн ажил байдалд хяналт шалгалт хийхэд хамтран ажиллаж  буйг ХАБЭА-н хэлтэс мэдээлэлдээ онцоллоо. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ 58 дугаар ангийн зүүн жалганаас хүчиллэг усны гаралт багассан тухай мэдээллээ. Төв далангийн хүчиллэг усны PH нь 3.72, булгийн усных 7.29 хувь байгаа нь хэвийн үзүүлэлт гэдгийг дурьдлаа. Энэ жил намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 298 ажил хийхээр төлөвлөснөөс 276 нь бүрэн биелж, 95.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалав


Үйлдвэрийн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил 79 хувьтай, үүнд цех нэгжүүд ахмадууд, ажилтнуудаа идэвхтэй хамруулахыг  Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны дарга Д.Өнөбат онцоллоо. Энэ мэдээлэлтэй холбогдуулан цех нэгжүүд анхаарал хандуулж буйгаа тус тусын  мэдээлэлдээ онцолсон. Тухайлбал, Ил уурхайн 392 ажилтан хамрагдаж, биелэлт 75.6 хувьтай байгаа бөгөөд энэ сарын дундуур бүрэн хамрагдаж дуусах юм байна. Авто тээврийн цехийн 777 ажилтан буюу 89 хувь нь эрүүл мэндийн үзлэгтээ хамрагджээ. Засвар механикийн заводаас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт ажилтны 394 нь хамрагдаад байгаа бол  Дулааны цахилгаан станцын ажилтнуудын 85 хувь нь хамрагджээ. Түүнчлэн Цахилгаан станцын ажилтнуудын 90 хувь нь, Ус хангамжийн цехийнхэн 100 хувь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаныг удирдлагууд нь мэдээллээ. 


“Энэ цагийн эгэл баатрууд” урлагийн их наадамд уурхайчид өрсөлдөнө


Өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн “Энэ цагийн эгэл баатрууд” уурхайчдын урлагийн их наадмын бэлтгэл дуусаж, наадмын үзүүлбэрүүд  Мягмар гаригаас тоглогдоно гэж Соёл урлагийн цогцолборын дарга Б.Баттулга мэдээлж, наадмын бэлтгэл ажилд ажилтнуудаа дэмжин, хамтран ажилласан бүтцийн нэгжүүдийн удирдлагад талархал илэрхийлэв. Урлагийн их наадамд нийт 28 бүтцийн 16 баг өрсөлдөх юм байна.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %