Чихрийн шижин өвчинтэй хэрхэн тэмцэх талаар сургалт, зөвлөгөө өгч байна


Жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” өдрийг угтан “Эрдэнэт” сувиллын цогцолбороос цуврал сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна. Тус сувиллын нарийн мэргэжлийн эмч нар бүтцийн нэгжүүдийн удирдлагатай хамтран ажиллаж, чихрийн шижин өвчний шинж тэмдэгтэй болох нь оношлогдсон ажилтнуудаа нэг өдөр ажлаас нь чөлөөлөн, дээрх сургалт зөвлөгөөнд хамруулж буйг цогцолборын Дотоод шүүрэл судлалын их эмч Х.Хулан ярилаа. 

 

Чихрийн шижин өвчин хэрхэн үүсэх, тухайн өвчтөн өөрийн сахрын хэмжээг яаж хянах, хөл, нүдний хараагаа хамгаалах, арчлах, нойргүйдэл болон сэтгэл зүйгээ тогтвортой байлгах зэрэг бүхий л талаас нь дотоод шүүрэл, мэс засал, сэтгэл зүй болон хоол эмгэг зүй, хөдөлгөөн засалч эмч нар энэ сарын 14-нийг хүртэл зөвлөх юм байна. 
Энэ жил дэлхий нийт “Эрсдэлээ мэдье” уриан дор тэмдэглэх учраас иргэдийн дунд чихрийн шижин өвчний эрсдэлийн үнэлгээг түлхүү хийхээр төлөвлөжээ. “Эрдэнэт” сувиллын цогцолбор “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тухайд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудаас гадна орон нутгийн албан байгууллагуудтай хамтран бусад иргэдийг хамруулах чиглэлтэй ажиллаж байна. 
Түүнчлэн, чихрийн шижингээр өвчилсөн хүнд тухайн өвчний талаарх мэдлэг мэдээлэл чухал тул сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж байна. “Эрдэнэт” сувиллын цогцолборын дотоод шүүрлийн кабинетын хяналтад 150 гаруй ажилтан үйлчлүүлдэг аж.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %