Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн түүхт ойг угтан Ган бөөрөнцгийн цехийн кранчин, гагнуурчдын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулав. Уралдаанд зургаан гагнуурчин, таван кранчин оролцож мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлдлөө. Ажил мэргэжлийн уралдааны зорилго нь цехийн ажилтнуудын ур чадварын түвшинг тогтоон хөгжүүлж чадавхжуулах, тэдний ажиллах идэвх сонирхлыг дээшлүүлэхэд оршиж байв. Таван төрлийн үзүүлэлтээр явуулсан энэхүү уралдааны гагнуурчдын төрөлд тэргүүн байрыг гагнуурчин Г.Галбадрах эзлэв. Мөн кранчдын ажил мэргэжлийн уралдааны тэргүүн байрт машинч Ж.Чойдогжамц шалгарлаа.
Ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулав
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0















