Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Хангал суманд цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо

Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг Булган аймгийн Хангал сумын төвд 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилга болон бослоо. Тус үйлдвэрийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хаяа залган оршдог Хангал сумынхан түүхт 100 жилийнхээ босгон дээр “Янзага” хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч байна. Сүүлийн 30 гаруй жилийн турш хүүхдийн цэцэрлэгээ өргөтгөн шинэчлэх тус сумынхны хүсэл мөрөөдлийг ийнхүү Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааны хүрээнд биелүүлж өгсөнд сумын иргэд баяртай байгааг Засаг дарга М.Төмөрбат барилгын нээлтийн үеэр онцоллоо.

 


“Янзага” цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн ажиллагаанд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат болон Хялганат хороо, Хангал сумын удирдлагууд оролцсон бол хөрөнгө оруулагч Эрдэнэт үйлдвэрийг төлөөлж Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Нийгмийн харилцааны албаны дарга Д.Өнөбат нар хүрэлцэн ирж, баяр хүргэлээ. Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа энэ үеэр, “Эрдэнэт үйлдвэр жил тутам Булган, Орхон аймгуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан нийгэм, дэд бүтэц, байгаль орчин, экологийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаа дүгнэн хэлэлцдэг. Одоо бид Булган аймагтайгаа нийт 61 төрлийн ажлыг төлөвлөн хийж байна. Сүүлийн 5 жилд буюу 2018 оноос хойш бид Булган аймагтай 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас 1 тэрбум 276 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нь хүүхдийн цэцэрлэг, ирээдүй хойч үеийнхэнд том өгөөж болон ирж буйд уурхайчин хамт олон бид туйлын баяртай байна. Сумын олон аав ээжүүд үр хүүхдээ ая тухтай цэцэрлэгт үлдээж, өөрсдөө сэтгэл тайван ажиллаж, хөдөлмөрлөх сайхан боломж бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй хүртээмжтэй бүтээн байгуулалт болгож чадсан Булган аймаг, Хангал сумын удирдлагуудад чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье” гэж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.


2015 оноос эхэлсэн Булган аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа нийгмийн чиглэлд илүү өргөжин, нягтарч байна. Эрдэнэт үйлдвэр энэхүү гэрээний хүрээнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг жил бүр ахиулан сүүлийн жилүүдэд тэрбум төгрөгийг Булган аймгийн хөгжил дэвшилд зориулдаг болсонд Булган нутгийн иргэд талархаж явдаг. Нийгмийн хариуцлагаа цаг ямагт хэрэгжүүлэн аймаг орон нутгаа үргэлж дэмжин хамтран ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн нийт хамт олон, уурхайчдадаа баярлалаа гэдгээ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нээлтийн үеэр уламжиллаа.


Шинээр ашиглалтад орж буй “Янзага” цэцэрлэгийн барилгыг “Тэнгэрийн хишиг” ХХК барьж, гүйцэтгэсэн байна. Мөн энэ өдөр Хангал сумынхан орон нутгийн төсвийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд иж бүрэн биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбай тохижуулж, хүлээн авлаа. Зам дагаж хөгжил ирдэг. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт-Хангал-Хялганатыг холбосон шинэ авто зам энэ намар ашиглалтад орсон. Үүнийг дагаад орон нутагт дэд бүтэц, нийгэм соёлын олон бүтээн байгуулалтууд ирэх жилүүдэд хийгдэж эхлэх юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %