Эрдэнэт үйлдвэрийн анхан шатны удирдах ажилтнууд “Мастерын ХЭМАБ-ын манлайлал” сэдвээр номын дуу сонслоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХЭМАБ-ын бодлогыг хэрэгжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-шаардлага ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэх, анхан шатны удирдах ажилтны өдөр тутмын ХЭМАБ-ын чиг үүргийн гүйцэтгэл, хэрэгжилтийг сайжруулах боломжийг тодорхойлж, арга зүйг эзэмшүүлэх, шилдэг мастерын сайн туршлага, зохистой дадлаас хуваалцахад сургалтын зорилго чиглэгдсэн байна.
Анхан шатны удирдах ажилтнууд “Мастерын ХЭМАБ-ын манлайлал”-д цахим, танхим хосолсон хэлбэрээр суралцаж, “ХЭМАБ-ын чадамж, анхан шатны удирдах ажилтны чадамжийн үнэлгээ”, “Удирдлагын сэтгэл зүй, харилцааны арга барил”, “Анхан шатны удирдах ажилтны ХЭМАБ-ын үүрэг, хариуцлага, эрх мэдэл”, “ХЭМАБ-ын манлайлал ба оролцоо, сайн туршлага”, “Манлайлал ба мотиваци” зэрэг чиглэлээр мэдлэг ур чадвараа дээшлүүллээ. Сургалтыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс хамтран зохион байгууллаа.