Эрдэнэт үйлдвэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжинэ

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны бодлогын зөвлөл болон аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнүүд Орхон аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн Тэргүүн Д.Үүрийнтуяа Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон бизнес эрхлэгчдийг, тэр дундаа дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж, орон нутагтай хамтран ажиллаж байгаагаа хэлсэн юм. Энэ онд гэхэд Жаргалант сум, Говил багт тариалан эрхэлдэг таван аж ахуйн нэгжээс үйлдвэрийн нийт хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж авсан. Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны худалдан авалтын төлөвлөгөөнд дотоодын үйлдвэрлэгч нар хийх боломжтой ажил, үйлчилгээг гаднаас импортоор худалдаж авахгүй байх бодлого тусгагдаж байна. Ийм учраас бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжих боломжтой хэмээн онцоллоо. Дашрамд, тэрээр Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд оны эхний есөн сарын байдлаар бүрэн биелж явааг танилцуулсан. Тухайлбал, борлуулалтын орлогыг 12,4 хувиар, татварын өмнөх ашиг 46 хувиар, улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 31,3 хувиар тус тус давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байгааг дурдаад, баялаг бүтээгч уурхайчин хамт олны ажлын үр дүн юм хэмээн цохон тэмдэглэв. Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт 1 их наяд 554 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

 
    Орхон аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулж буй уг уулзалтаар 21 аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ажил, амьдралд тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцаж, шийдвэрлэх арга зам, гарц шийдлээ олон талын оролцоотой эрэлхийлж, цаашид эдийн засагт жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцлон хэлэлцлээ.  


Монголын бизнесийн салбарт ажиллагчдын 69,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг Орхон аймаг дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Д.Баярчимэг хэлсэн. Харин Орхон аймагт 5300 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 36 хувь нь тодорхой үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь худалдаа үйлчилгээ, барилгын салбарт байгаа бол 1,8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %