Уурхайчин гэр бүлүүд экскаватор бүтээжээ

Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг тохиолдуулан Аж ахуй, үйлчилгээний цех ажилчдынхаа дунд бүтээлч ажлын уралдаан зарласан. Энэ хүрээнд шинэ, залуу ажилтан Г.Шүрэнчулуун, Б.Үйлсзаяа нар гэр бүлийн найзуудынхаа хамтаар уул уурхайн хүчит техник экскаваторын загвар урлан бүтээж цэцэрлэгт хүрээлэнд байрлуулснаа өчигдөр цехийн хамт олонд хүлээлгэн өглөө. Энэ нь цех сурталчлах сарын аяны хаалтын оргил хэсэг, дурсгалт үйл явдал байсан юм. Энэхүү бүтээлийг Ил уурхайн ажилтан Т.Баярболд, Б.Хэрлэн, Ц.Цэнгүүнжав, Б.Дархан-Эрдэнэ, Ш.Амгаланбаатар, Б.Эрдэнэбаяр нарын гэр бүл хамтран гурван сарын турш урлажээ.

Цех сурталчлах сарын аяны хаалтын үеэр Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа тэдэнд хандан талархал дэвшүүлэхдээ, Эрдэнэт үйлдвэрээр бахархах, уурхайчдын алдрыг мөнхлөхөд нөхөрлөлийн үнэ цэн, бүтээлч хөдөлмөрөөрөө үеийн залуустаа үлгэр дуурайлал үзүүлснийг нь онцлон баяр хүргэж, дурсамж, үнэ бүхий зүйл, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан юм. Харин албан тасалгааны үйлчлэгч Г.Шүрэнчулуун, Б.Үйлсзаяа нарыг холбогдох журмын дагуу 500 мянган төгрөгөөр шагнав. 

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор Аж ахуй, үйлчилгээний цехийн хэсэг ажилчид уурхайн тэнхээт хүлэг Белаз урлан бүтээж, Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулж байсан бол энэ удаа уурхайчин гэр бүлүүд Экскаватор бүтээж хослууллаа. 
Тус хамт олон цех сурталчлах сарын аяны хүрээнд 45 нэр төрлийн үзэмжит, ховор цэцэгсээр үзэсгэлэн гаргаж, цэвэрлэгээний бодис, цахилгаан гагнуурыг хэрхэн зөв ашиглах талаар зөвлөгөө таниулга хийсэн нь ажилчдын талархал хүлээсэн. Мөн бахархан дуурсах гурван үеийн уулзалт, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран Нийтлэг үйлчилгээний удирдах ажилтнуудын Улсын зөвлөгөөн, ажил мэргэжлийн ур чадварын Улсын анхдугаар уралдааныг Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилчид тэргүүлсэн юм. Түүнээс гадна 17 аймгийн нийтлэг үйлчилгээний 100 гаруй ажилчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, цехийн үйл ажиллагаагаа сурталчилжээ. 

Сарын аяны хаалтын үеэр цэцэгсийн үзэсгэлэнд идэвх, санаачилгатай оролцсон ажилтан Б.Болднасан, Б.Сарантуяа, М.Сүххуяг, М.Нямбаатар, Г.Батчимэг, Б.Энхболор нарыг нэг өдрийн цалинтай чөлөөгөөр шагнаж, ХАБЭА-н хэлтсээс өрнүүлсэн үйлдвэрийн гоо зүйн аянд Аж ахуй, үйлчилгээний цех дэд байрт шалгарсныг дуулгаж, баяр хүргэснээр энэхүү үйл ажиллагаа өндөрлөв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %