Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэр,  Орхон аймгийн төв доторх авто замын засварт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ


Эрдэнэт хот доторх авто замын засварт зарцуулах 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэх шаардлагатайг Ерөнхий захирал Г.Ёндон даваа гаригийн шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. Ингэхдээ дээрх санхүүжилтийг түр зуур аргацаасан замын нөхөөсөнд бус чанартай авто зам барихад, зарцуулахад анхаарна гэлээ. Өнгөрсөн 9 сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Эрдэнэт хот доторх авто замын засварт 50 тэрбум төгрөг төсөвлөх, энэ зардлыг Эрдэнэт үйлдвэрийн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогоос гаргахаар шийдвэрлэсэн юм.  


Сонгон шалгаруулалтад 300 гаруй хүн оролцжээ


Өнгөрсөн долоо хоногт Хүний нөөц, захиргааны хэлтсээс зохион байгуулсан 5 цехийн 18 ажлын байрны сонгон шалгаруулалтад 1150 хүн оролцохоор бүртгүүлснээс 333 хүн оролцсон байна. Үүнээс Ил уурхайн дээж авагч ажилд 1 хүнийг шалгаруулж авсан бол хүнд даацын белазын жолоочийн сонгон шалгаруулалтад  нийт 287 иргэн оролцож, 10 нь тухайн ажлын байранд ажиллахаар тэнцжээ. Мөн уулын технологийн зориулалттай хүнд даацын автомашины засварчны шалгаруулалтад 51 иргэн оролцож, 1 иргэнийг сонгон шалгаруулсан байна. Харин Түлшний аппаратурын засварчны сонгон шалгаруулалтад оролцогчдоос зохих түвшний оноо аваагүй тул уг шалгаруулалт хүчингүй болжээ. Түүнчлэн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны орон тоон дээр 3 иргэн, ДЦС-ын цахилгааны монтёрын шалгаруулалтад 84 иргэн оролцсоноос 1 иргэн тус тус тэнцжээ. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан сонгон шалгаруулалтын үр дүнгээр ажилд орох иргэдийн эрүүл мэндийн үзлэгт онцгой анхаарч, чанартай зохион байгуулахыг Ерөнхий инженер Т.Батмөнх үүрэг болголоо.  

“Эрдэнэтийн Овоо-60” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна


Энэ долоо хоногийн лхагва гаригт Улаанбаатар хотноо зохион байгуулах “Эрдэнэтийн Овоо-60” үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын явцыг Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн шуурхайд мэдээлэв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Үндэсний геологийн алба, ШУТИС хамтран зохион байгуулах уг хурлын үеэр Эрдэнэтийн овооны өөрчлөлт замналыг харуулсан түүхэн гэрэл зураг, баримтаар үзэсгэлэн гаргах юм. Мөн Геологи хайгуулын экспедицээс Оюутын ордод хийх  энэ оны төлөвлөгөөт өрөмдлөгийн ажил дуусаж буйг цехийн удирдлага онцлов. Оюутын ордын нөөцийг тогтоохоор нийт 31 цооног буюу 16500 тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөснөөс хоёр цооногоос бусдыг бүрэн дуусгаж, дээжийг химийн лабораторид илгээгээд байна. Үлдсэн хоёр цооногийн өрмөдлөгийг ойрын  өдрүүдэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.  Мөн 9-р овоолго дээр 21 цооног буюу 1050 тууш метр өрөмдлөг гүйцэтгэж байна.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %