Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулав

Ган бөөрөнцгийн цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойг хөдөлмөрийн амжилтаар угтахаас гадна нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр тус цехийнхэн хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, байгууллагын соёлыг бэхжүүлэх үүднээс ажилтнуудын нээлттэй ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, бие биенийхээ ажил мэргэжлийг үнэлж хүндэтгэх зорилгоор мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Удирдлагын багийн гишүүн бүр нэг чиглэлийн мэргэжлийн ажилчдаар дагнан баг бүрдүүлж, цахилгаанчин, краны машинч, оператор, гагнуурчин, мастер, засварчин, аж ахуйн ажил мэргэжлийг өвөрмөц хэлбэрээр сурталчлав. Ажлын байрны сайшаалтай болон бэрхшээлтэй тал, тулгамддаг асуудал, мэргэжлийн онцлогийг уран сэтгэмжээр, хөгжөөнт байдлаар сурталчилсан нь сонирхол татсан юм.  

Энэхүү өдөрлөгт Ган бөөрөнцгийн цехээс гавьяаны амралтад гарсан ахмад ажилчид оролцож, халуун ам бүлээрээ нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Ахмадууд ажиллаж байсан үйлдвэрээрээ зочилж, удирдлагууд тэдэнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тайлагнаж, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсанд талархал илэрхийлэв.
Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтсан Ган бөөрөнцгийн цехийн төлөвлөгөөт ажил мэргэжлийн уралдаан, цех сурталчлах 7 хоног, бүтээлч ажлын уралдаан, сайн үйлсийн аянаар он дуустал үргэлжлэх юм.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %