Чанарын стандарт танилцуулах цуврал сургалт зохион байгууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар, стандарт,  итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Чанарын хяналтын хэлтсээс цуврал сургалт зохион байгуулав. Сургалтаар “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”,  “Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага“ стандартуудыг танилцуулсан байна.  Сургалтад нийт 250 гаруй  ажилтан хамрагдаж, Олон улсын үнэлгээний аудитор, сургагч багш  С.Ганцэцэг,  Монгол улсын зөвлөх инженер, үнэлгээний тэргүүлэх аудитор Д.Оюунчимэг нар хичээл заав. 
Эрдэнэт үйлдвэрт “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагаар Үндэсний итгэмжлэгдсэн төвийн  Тохирлын үнэлгээний арван байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн  “Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага“ стандартын шаардлагаар Үндэсний итгэмжлэгдсэн төвөөр итгэмжлэгдсэн  техникийн хяналтын хоёр байгууллага ажилладаг аж. 
Эрдэнэт цогцолбор дээд сургуультай хамтран зохион байгуулж буй эл сургалтад хамрагдсан оролцогчид  тохирлын үнэлгээний талаар мэдлэг нэмэх, үйлчлүүлэгч байгууллага болон хэрэглэгчдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ ба хүлээлтийг шинжлэн тодорхойлох, хэрэглэгчийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ойлгох, лабораториудын техникийн ур чадвар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлж, мониторинг, үнэлгээг хийх, Баталгаажсан, хүчин төгөлдөр үр дүнг тогтвортойгоор гаргах чадварыг сайжруулах, хяналтын байгууллага, лабораториудын үйл ажиллагаа, үйлчилгээний гүйцэтгэлд учирч буй бэрхшээлийн талаарх асуудлыг тодорхойлж, эрсдэл ба боломжид тулгуурлан сайжруулах зэрэг чадамжийн шаардлагыг хангаж байгаа юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %