Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн ахмадын зөвлөлөөс Спортын мастер Ж.Өлзийсүрэн, Х.Тогтохдалай /агсан/ нарын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 багийн 50-81 настай ахмад тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн төрөлд АТЦ-ийн баг тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт Дулааны цахилгаан станц, Ус хангамжийн цехийн хамтарсан баг шалгарав. Гутгаар байрыг ЗМЗ-ын баг эзэллээ.
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд ЧХХ-ийн баг түрүүлэв. Удаах байруудад Засвар, механикийн завод, Барилга засварын цехийн баг тамирчид шалгарлаа.


















