Баяжуулах үйлдвэрийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтан “Бахархан дуурсах жил” үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Ахмадын зөвлөл долоо хоног бүр анхдагч, ахмадуудаа урьж, уулзалт ярилцлага хийн, өмнө нь ажиллаж байсан ажлын байраар нь зочлуулж байна. Баяжуулах үйлдвэрийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан Шүүн хатаах хэсгийн 50 анхдагч, ахмадуудыг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Удирдлагууд Баяжуулах үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, техник технологийн шинэчлэл, хүний хөгжлийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэл, танилцуулга хийлээ. Энэ үеэр Баяжуулах үйлдвэрийн Ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Дэлгэр бахархалт түүхийн эзэд болсон ахмад баяжуулагчдадаа хандан үг хэллээ.
Тэднийг Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, өөрсдийнх нь ажлын байр байсан Шүүн хатаах хэсгээр зочлуулж, Эрдэнэт үйлдвэрийн цахим музейг сонирхуулав. Анхдагч, ахмадууд сүүлийн үед хийгдсэн бүтээн байгуулалт, техник, технолгийн шинэчлэлийг гайхан бишрэв. Мөн хүндэтгэн хүлээн авч, үйлдвэрийнхээ хөгжил, сайн сайхантай танилцуулсан Баяжуулах үйлдвэрийн захиргаа, хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийллээ.
Ахмад баяжуулагчид ажлын байраараа зочлов
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















