Эрдэнэтийн-овоо ордод эрэл хайгуул эхлүүлсний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос эрхлэн гаргадаг “Хайгуулчин” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Эрдэнэтийн-овоо ордтой холбоотой мэдээллийг онцлохоор бэлтгэж байна.
1972 оноос эхлэн гарсан уг сэтгүүлийн тусгай дугаарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгийн мэндчилгээ, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газрын Ерөнхий геологич Д.Алтанхуягийн бичсэн эрдэм шинжилгээний нийтлэл, эрдэс баялгийн нөөцийн дэлгэрэнгүй мэдээлэл, Эрдэнэтийн-овоо ордын үргэлжлэл болох Оюутын ордын нарийвчилсан хайгуул, судалгааны ажлын явцын үр дүн зэрэг мэдээлэл багтах юм.
Дашрамд, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх ухаан, технологийн Их сургууль хамтран “Эрдэнэтийн овоо-60” үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний хурлыг ирэх долоо хоногт Нийслэлд зохион байгуулна. Энэ үеэр Үндэсний геологийн албаны мэдээллийн санд буй түүхэн баримтуудаар үзэсгэлэн гарахаас гадна Эрдэнэтийн-овоо орд хэрхэн өөрчлөгдөж байгааг он дарааллаар нь сансрын зургаар харьцуулан үзүүлэхээр зэхэж байна. Мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр “Хайгуулчин” сэтгүүлийн тусгай дугаар уншигчдын мэлмийд хүрэх юм.
Эрдэнэтийн-Овоог “Хайгуулчин” сэтгүүлийн тусгай дугаарт онцолно
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















