Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Гал унтраах, аврах 58-р ангийн захиргаанаас онцгой байдлын албанд ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Аварга аврагч” тэмцээн явуулдаг. Улирал бүрийн энэхүү тэмцээнээр тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьсноор тухайн жилийн аварга тодордог юм. 2023 оны 3-р улирлын аварга аврагчийн тэмцээн өнгөрсөн лхагва, пүрэв гарагт галын голомтод ажил үүрэг гүйцэтгэдэг ахлагч бүрэлдэхүүний дунд болж дүнгээ гаргалаа. Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ тэмцээнд дэд ахлагч М.Оюунбаатар тэргүүн байр эзлэн нэг сая төгрөг гардсан бол дэд ахлагч Г.Пүрэвдаваа дэд байрт шалгаран 800 мянга, ахлах ахлагч Д.Дагвасүрэн гутгаар байрт шалгарч, 600 мянган төгрөгөөр шагнууллаа. Багийн дүнгээр ахлах дэслэгч М.Содномдорж захирагчтай 3-р салааныхан тэргүүн байр эзэлжээ. Түүнчлэн Онцгой байдлын албанд ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Тулах цэг” тэмцээнийг ирэх долоо хоногт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
“Аварга аврагч”-аар М.Оюунбаатар тодорлоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















