Монгол Улсад Стандарт, Хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг “Хөгжилд тэмүүлсэн 100 жил” уриан дор улс орон даяар тэмдэглэж байна. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтэстэй хамтран “Лаборатори хоорондын уулзалт-2023” сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулав.
Уулзалтад, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК зэрэг байгууллагын итгэмжлэгдсэн лабораториудын төлөөлөл оролцож, ажлын туршлага, санал бодлоо солилцлоо.
Мөн өөрсдийн лабораториудад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, оролцогч байгууллагуудын ажил байдалтай танилцжээ.


















