Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээнд заасны дагуу гэр хороололд амьдардаг ажилтнууд, ахмадууд, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдэд шахмал түлшний үнийн санхүүгийн дэмжлэгийг өвлийн сар гарахаас өмнө олгодог. 2023 онд энэхүү дэмжлэгт 1520 ажилтан хамрагдахаар материалаа ирүүлжээ. Одоогоор материалыг хянах ажил үргэлжилж, дэмжлэгийн мөнгийг 10-р сард багтаан олгохоор ажиллаж байна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Тэргүүлэх мэргэжилтэн Г.Дөлгөөн мэдээллээ.
Өмнө нь Эрдэнэт үйлдвэр гэр хороололд амьдардаг ажилчдадаа хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсан боловч уурхайчид тортог ихээр гардаг нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх сонирхлоо илэрхийлснээр сүүлийн жилүүдэд санхүүгийн дэмжлэг 90 000 төгрөг олгодог болсон. Энэ жил Эрдэнэт үйлдвэр шахмал түлшний үнийн санхүүгийн дэмжлэгт 137 сая төгрөг зарцуулна.

Шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг энэ сард олгоно
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















