Онол, практик хосолсон сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх тухай” А/656 тушаалын дагуу “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудын дунд Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс “Сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанар”, “Харилцааны сэтгэл зүй”, “Ажлын байрны сэтгэл зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүй” сэдэвт сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. 
Энэ удаа Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн багш нар олон улсын жишигт нийцсэн сэтгэл зүйн үйлчилгээг хүргэх зорилгоор үйлдвэрийн дунд шатны албан тушаалтнуудад онол, практик хосолсон сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа. Сургалт сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн судалгаа, оношилгоо гэсэн үндсэн чиглэлээр явагдсан нь онцлог байв. 

Энэ талаар “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийн ахлагч, Засвар усралтын цехийн Ерөнхий инженер Т.Атарбаяраас тодруулахад: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүд хэрэгжиж байна. “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн хүрээнд Сэтгэл Судлалын Үндэсний төвийн сэтгэл зүйч багш нар хөтөлбөрт оролцогчдод сэтгэл зүйн чиглэлээр сургалт явуулж байна. Сүүлийн үед хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд их гарах болсон. Тухайлбал сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанар гэсэн асуудлууд байна. Мөн ажлын байрны сэтгэл зүй, стресс удирдлагын болон харилцааны сэтгэл зүй гэсэн сэдвээр багц сургалт орсон. Өнгөрсөн 6 сараас дараалсан сургалтууд авсан. Энэ нь 3 дахь удаагийн сургалт юм. Хамгийн сүүлийн сургалтыг 11 сард цахимаар авахаар төлөвлөөд байна. “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн анхан шатны удирдах ажилтнаас дээш албан тушаалтнууд оролцож байгаа. Энэ хөтөлбөр 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Өнгөрсөн жил 100 хүн хөтөлбөрт хамрагдсан. Бид үнэлгээгээр тодорхой хэмжээний зарим оролцогчоо хасаж цөөрүүлсэн. Энэ удаа 72 хүн сургалтад хамрагдаж байгаа. “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т оролцогчид 6 багт зохион байгуулагдаж үйл ажиллагаанд оролцдог. Энэ үеэр баг бүрд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан нь онцлог байлаа. Анхан шатны удирдах ажилтан бол хүн удирддаг хүмүүс. Тэгэхээр тэргүүлэх мэргэжилтэй хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ сурч мэдсэн зүйлээ бусдад түгээн дэлгэрүүлж, ажлын байрандаа хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Удирдагч хүн хамт олонтойгоо хэрхэн зөв харилцах, тэднийг хэрхэн урамшуулах, тухайн хүний зан чанарт тохируулан удирдан чиглүүлэх талаар сурч мэдсэнээ бусдад түгээнэ гэсэн үг. Мөн манай зургаан баг төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажлын байран дээр тулгамдаж буй зарим асуудлыг инженерийн шийдэл гаргаж, технологийн дэвшил ашиглан хэрхэн шийдэх гарцыг хайж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %