Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Баяжуулах үйлдвэрийн 4-р шугамын өргөтгөл, жилийн дотор бүрэн хүчин чадалдаа хүрсэн анхны төсөл болжээ


Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үр өгөөжийн талаар Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэл хийв. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4-р ШУГАМЫН өргөтгөлийг  өнгөрсөн оны 8 сарын 21-нд дуусган анхны залгалтыг хийж байв. Угсралт тохируулгын зарим ажилтай холбоотойгоор туршилт үргэлжлэн, 11 дүгээр сард үндсэн үйлдвэрлэл эхэлж байсан бол энэ 10 сарын 1-ний байдлаар  буюу нэг жилийн хугацаанд төслийн бүрэн хүчин чадлаараа ажилласан байна. Өөрөөр хэлбэл, 6 сая тонн тонн хүдэр боловсруулах төслийн бүрэн хүчин чадалдаа хүрсэн анхны өргөтгөлийн төсөл болж, нийт 6.7 САЯ ТОНН хүдэр боловсруулжээ. Ингэснээр 4-р шугамын өргөтгөл 180 орчим САЯ ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 125 САЯ ам долларын хөрөнгө оруулалтаа НЭГ ЖИЛ-ийн дотор нөхсөн эдийн засгийн өндөр үр өгөөжтэй төсөл болсныг Ерөнхий инженер онцлон тэмдэглэсэн. Цаашид энэхүү хүчин чадлыг 2 САЯ тонноор нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж, ирэх оны эхний хагас жилд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг нэмж дурьдлаа. 
Мөн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн  Хам баяжуулалтын 5 дугаар секцийг  өргөтгөн өндөр хүчин чадал бүхий шинэ технологи нэвтрүүллээ. Ингэснээр өмнө нь  жилд 56 ФЛОТ МАШИН-аар  5.5 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол дээрх өргөтгөлийн үр дүнд 22 ФЛОТ МАШИН-аар 12 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрчээ. Орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлснээр 3.5 сая кВт-ын цахилгаан эрчим хүч хэмнэж, 240 орчим мянган АМ долларын эдийн засгийн үр өгөөжийг өгсөн байна.  Түүнчлэн Ил уурхайд хэрэгжүүлж буй хоёр төсөл, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд барих 16 дугаар далангийн бүтээн байгуулалт нь Эрдэнэт үйлдвэрийн бага зардлаар өндөр бүтээмж авчрах өргөтгөл шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж, удахгүй ашиглалтад орох юм байна. 

Сэлэнгэ аймагт хийсэн байгаль орчны нөхөн сэргээлтийн эхний ажлыг хүлээлгэн өгнө


Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийгдэж буй  нөхөн  сэргээлтийн ажил  гүйцэтгэл сайтай байгааг шуурхай зөвлөгөөнд онцлов. Энэ сарын 15-ны байдлаар, “Жинжи майнинг” компани 807 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 606 га буюу 76.5 хувийг гүйцэтгээд байгаа бол, “Тотал идеал” компани төлөвлөгөөт 430 га талбайдаа 100 ХУВЬ нөхөн сэргээлт хийж дуусгажээ. Энэ долоо хоногт БОАЖЯ-ны мэргэжилтнүүд эл ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч талууд нөхөн сэргээлтийн ажлаа хүлээлгэн өгөх юм. БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллаж буйг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат мэдээллээ. Түүнчлэн энэ намрын мод тариалалтаар Хангал гол дагуух бургасны талбай болон Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 7300 ширхэг мод суулгаснаар энэ онд нийт 1 САЯ 207 мянган ширхэг мод тариад байгаа аж. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийнхэн өнөөдрийн байдлаар, “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд хүрээнд 3 САЯ 340 мянган мод тарьжээ.  

“Сонор сэрэмж” аян он дуустал үргэлжилнэ


Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж буй “Сонор сэрэмж” аян он дуустал үргэлжилнэ гэж ХАБЭА-н хэлтсийн Д.Мөнхболд мэдээлэлдээ онцоллоо. Гурван сарын өмнө эхэлсэн уг аян нь ажлын байран дахь ажилтнуудын хандлага, харилцаа, сэтгэл ханамжийг сайжруулах, өөрөөр хэлбэл,  ажилтнуудтай тулж ярилцах, санаа бодлыг нь сонсох зорилготой юм.  Аяны явцад ажилтнууд, тэр тусмаа шөнийн ээлжийн ажилтнуудтай уулзаж, санал бодол солилцсоны үндсэн дээр “Сонор сэрэмж” аяны хугацааг оны эцэс хүртэл үргэлжлүүлж, “ХҮНТЭЙ АЖИЛЛАХ” олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. 
Мөн Ерөнхий инженерийн баталсан шийдвэрийн дагуу сэтгэл зүйн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, ажилтнуудын эрүүл мэндийн суурь судалгаа хийж, сэтгэл зүйн олон хэлбэрийн өөрчлөлтийн өртөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цех нэгжүүдэд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллах шаардлага нэн түрүүнд тулгарч буйг  Ерөнхий захирал энэ үеэр онцолж, холбогдох хэлтэс нэгжүүдтэй үйлдвэрийн удирдлагын зүгээс хамтран ажиллана гэлээ.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %