Нийтлэг үйлчилгээний ажилтнууд Эрдэнэтэд чуулж байна

Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санаачлан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй Нийтлэг үйлчилгээний удирдах ажилтнуудын Улсын зөвлөгөөн өнөөдөр Эрдэнэт хотод эхэллээ. Энэхүү зөвлөгөөнд Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Ж.Тамир, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны дарга Д.Өнөбат болон нийгмийн цехийн удирдлагууд, 21 аймгийн нийтлэг үйлчилгээний албаны дарга нар, төлөөлөгчдийн хамт оролцож байна. 


Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Ж.Тамир зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, нийтлэг үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх, аюулгүй, таатай орчин бүрдүүлэх, төрт ёс, хүндэтгэлийн нарийн дэг жаягт суралцах, чадварлаг ажилчдыг төрүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Улсын анхдугаар зөвлөгөөн нийтлэг үйлчилгээгээр тэргүүлэгч Улсын баатар Эрдэнэт үйлдвэрт болж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлээд зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэв. 


Энэ үеэр, Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн баярын хүрээнд хамт олноо манлайлж ажилласан зарим хүмүүст аймгийн болон салбарын шагнал гардууллаа. “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Аж ахуй, үйлчилгээний цехийн Эдийн засагч Н.Нарантуяа, Нийтийн ахуй үйлчилгээний Тэргүүний ажилтан цол тэмдгээр Албан тасалгааны үйлчлэгч О.Анхбаяр, С.Должин, Б.Сарантуяа, Сантехникийн слесарь Б.Мөнх-Орших, Спорт цогцолборын Үйлчлэгч Ж.Гангаамаа, Х.Энхмаа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Жижүүр Н.Оюундэлгэр, Ч.Хишигжаргал нар энгэрээ мялаав. Харин Барилга, хот байгуулалтын яамны Жуух бичгээр Сантехникийн слесарь Б.Анхбаяр, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Г.Болдбаатар, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гадна талбайн цэвэрлэгч Г.Болзоо, Жижүүр Н.Энхжаргал, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Угаагч Э.Сарантуяа, Засварчин Б.Батболд, 19 дүгээр сургуулийн Үйлчлэгч Б.Оюунчимэг нар шагнагдав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн долоон ажилтан мэргэжлийн зэргээ ахиулж, үнэмлэхээ гардлаа.   
Маргааш аймаг, нийслэлийн нутгийн захиргааны төв байгууллагын үйлчлэгч нарын дунд ажил мэргэжлийн ур чадварын Улсын анхдугаар уралдаан явагдах бөгөөд үйлчилгээний ажилтнууд албан болон ариун цэврийн өрөөний өдөр тутмын цэвэрлэгээг стандартын дагуу гүйцэтгэж өрсөлдөх юм. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %