Жендэрийн мэдрэмжтэй уул уурхайн засаглал салбар хуралдаан болж байна

Mongolian mining week-2023 буюу Монголын уул уурхайн долоо хоног 5 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнө “Жендэрийн мэдрэмжтэй уул уурхайн засаглал” салбар хуралдааныг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн үндэсний ассоциациас Merit төсөл, Australian Aid Amep хөтөлбөрийнхөнтэй хамтран зохион байгуулж байна. 
“Жендэрийн мэдрэмжтэй уул уурхайн засаглал” салбар хуралдааныг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нар нээж, үг хэлсэн. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа тус салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ: Эрдэнэт үйлдвэр 7000 гаруй ажиллагсадтайгаас удирдах ажилтны 19 хувийг, инженер техникийн ажилтнуудын 51 хувийг, нийт ажиллагсдын 34 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд бусад уул уурхайн компаниуд, ААН-үүдээс онцлогтой. 45 жилийн өмнө үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ  сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт болон соёлын ордон гээд нийгмийн цехүүдийг дэргэдээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийгмийн цехүүдэд ажиллаж байгаа 1000 гаруй ажилчдын ихэнхи нь эмэгтэйчүүд байдгийг салбар хуралдаанд оролцсон зочдод танилцуулсан. Цаашид Эрдэнэт үйлдвэр инженер, техникийн чиглэлд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.  Манай улс жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг баталсан ч, жендэрийн тэгш байдал бүх түвшинд хангалтгүй байна. Шийдвэр гаргах, бодлогын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа уул уурхайн салбарт жендэрийн мэдрэмжтэй байхын тулд хамтдаа хэлэлцэж, хүн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье гэж хэллээ.

Жендэрийн мэдрэмжтэй уул уурхайн засаглал салбар хуралдаанд  УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр, Геологи уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын /2019-2026/ хэрэгжилтийн тухай, Merit төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс, Жендэрийн мэдрэмжтэй уул уурхайн засаглал, Олон улсын туршлага, Amep хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз, Компанийн зүгээс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хийж болох ажлууд сэдвээр илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. 
Салбар хуралдааны зорилго нь  Монгол Улсын уул уурхайн салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн одоо ашиглаж буй хэрэгслийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.  УУХҮЯ-нд холбогдох баримт бичиг, сургалтын материал хүлээлгэн өгснөөр өндөрлөх хуралдаан үргэлжилж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %