Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд Үйлдвэрийн цех, нэгжийн эрчим зүйчдийн ээлжит зөвлөгөөн боллоо.
Тус зөвлөгөөнийг нээж ЭХХ-ийн дарга Л. Ариунболд: “Энэ оны цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлөвлөгөөний гүйцэтгэл, Ерөнхий захирлын 2023 оны 9-р сарын 22 -ны өдрийн 02- р албан даалгавар, 2024 оны эргэлтийн болон үндсэн хөрөнгийн захиалга эрсдэлийн үнэлгээний талаар тус тус мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.
Зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний чиглэлээр Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Ил уурхайн тэргүүлэх эрчим зүйч Ж.Энхцоож, Баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлтийн инженер Ч.Батжаргал, ЧХХ-ийн Эрчим зүйч - Хяналтын инженер Ш.Наранбаатар нарыг Эрчим хүчний салбарын 100-н жилийн ойн медалиар шагнав.

















