Монгол Улсад Стандарт хэмжил зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан "Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгт Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн удирдлага, ажилтнууд амжилттай оролцлоо.
Энэ үеэр Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаандаа амжилтай нэвтрүүлсэн тул 3 жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн гэрчилгээ гардав.
Өдөрлөгт тохирлын гэрчилгээ, аюулгүйн тэмдэгтэй 21 аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарав. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг тодорхой үе шаттай нэвтрүүлснээр улсын хэмжээнд чанарын стандартын бодлоготой зургаа дахь аж ахуй нэгжээр шалгарлаа.
"Иргэдэд ээлтэй стандарт”өдөрлөгт оролцлоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















