Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн цахилгаанчин Дэмбэрэлнямын Пүрэвдорж Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойг угтаж 450 км замыг дугуйгаар туулж, хувийн амжилтаа ахиулах аялалд гарсан.
Тэрээр зорьсон замаа амжилттай дуусгаж, өнөөдөр барианд орох үеэр Автотээврийн цехийн удирдлага, хамт олон, Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны гишүүд угтаж баяр хүргэлээ.
Дугуйн спортын II зэрэгтэй тамирчин Д.Пүрэвдорж өмнө нь хоногт 250 км зам туулж байсан бол энэ удаа төрсөн нутаг Хөвсгөл аймгийн чиглэлд 450 км дугуйгаар аялж, Чингүнжавын талбайд үйлдвэрийн тугаа мандуулжээ.
Уурхайчин тамирчны тэсвэр тэвчээр, хурд хүчийг харуулж, эрүүл амьдралын хэв маяг, дугуйн спортыг сурталчилсан Д.Пүрэвдорждоо баялаг бүтээгчдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэе.
Д.Пүрэвдорж замаа амжилттай дуусгаж барианд орлоо
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0















