“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжээс санаачлан “Seed expo” үйл ажиллагааг энэ сарын 14, 15-нд Говил багт байрлах Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд зохион байгуулна.
Энэ үеэр тус нэгжийн мэргэжилтнүүд үрийн чанар, баталгаажуулалт, хөрс боловсруулах, жимс жимсгэнийн мод тарих арга аргачлал, модыг гэмтээхгүйгээр үр цуглуулах зэрэг онол болон практик сургалт явуулах юм.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Байгаль орчинд үзүүлэх модны ач тус” сэдэвт видео контент, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Мод бидний амьдралд” гар зургийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр иргэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр мод ургамлын үрийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахад үнэ төлбөргүй хадгалах үйлчилгээ үзүүлэх юм байна.
“SEED EXPO” энэ амралтын өдрүүдэд болно
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















