Д.ПҮРЭВДОРЖ: Үйлдвэрийнхээ 45 жилийн ойг угтаж 450 км зам дугуйгаар туулна

Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн цахилгаанчин Д.Пүрэвдорж Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 45 жилийн ойг угтаж 450 км зам туулах дугуйн аялалд өнөөдөр гарлаа. Түүнийг холын аянд гарахын өмнө сэтгэгдлийг нь сонссон юм. 
-Та дугуйн спортоор хэдэн жил хичээллэж байна? 
-Эрдэнэт хотод дугуйн зам нээгдэхэд дугуйн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо тав дахь жилдээ хичээллэж байна. 
-Уралдаан тэмцээнд оролцож байв уу? 
-Аймгийн болон Улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байсан. Хамгийн сүүлд Монголын бүх ард түмний спортын наадамд Орхон аймгийн дугуйн спортын “Хурд” клубын тамирчидтай хамтран оролцож, 15 аймгийн баг тамирчдаас долдугаар байрт шалгарсан. 
-Зэрэг, цолтой юу? 
-Саяхан дугуйн спортын II зэрэгтэй тамирчин болсон. Цаашид спортын мастерын болзол хангахын төлөө хичээж байна.  
-Дугуйн спортоор хичээллэхийн сайхан нь юу вэ? 
-Хээр талд дугуй унаад явж байхад сэтгэл санаа тайван, өөрийгөө чагнах, мэдрэх чөлөө олддог гэх үү дээ. Нийгмийн бухимдал, стрессээс өөрийгөө чөлөөлж, аз жаргалыг илүү мэдэрдэг. Мөн үеийн залуустаа үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьдог. 


 

-Энэ удаагийн аяллын гол зорилго..? 
-Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойг угтаж 450 км зам туулах маршрут гаргасан. Уурхайчин хүний тэсвэр тэвчээрийг харуулах, эрүүл амьдралын хэв маяг, дугуйн спортыг сурталчлах зорилготой. Хөвсгөлийн чиглэлд гарч байна. 
-Өмнө нь дугуйгаар холын аялалд явсан уу? 
-Амарбаясгалан хийд ороод, буцаад ирж байсан. Тэр үед 250 орчим км зам туулсан. Энэ удаа төрсөн нутаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сум орно. Чингүнжавын талбай дээр очоод, маргааш Булган аймгийн Овоотын хөтөл, тэгээд Орхон аймгийн А.Амарын талбайд барианд орох юм. 
-Цагт хэдэн км/цагийн хурдтай явахаар төлөвлөв?  
-Хөвсгөл аймаг орох замыг 16 цагт туулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл цагт 30 гаруй км зам туулна гэсэн үг.  
-Ямар дугуй унаж яваа вэ?  
-Хоёр дугуйтай явж байгаа. Нэг нь засмал замын зориулалтын дугуй, нөгөөх нь уулын дугуй. Дугуй хагарах зэргээр техникийн саатал гарвал сэлгэхээр тооцсон. Гол нь цаг алдахгүйг хичээнэ. 
-Машин дагаж яваа юм байна. Ямар хүмүүс дэмжиж хамт яваа вэ? 
-Арын албанд гэр бүлийнхэн, найз нөхөд маань машинтай дагаж яваа. Хэдийгээр хүүхдүүд маань жаахан ч ухаан орох үедээ ааваараа бахархана гэдэгт итгэдэг. Манайх хоёр хүүхэдтэй. Том нь дөрвөн настай, бага нь есөн сартай. Хүүхдүүддээ спортоор үлгэрлэхийг одооноос хичээж байна. 
-Цаг агаарын байдлаа судалсан уу. Бэлтгэлээ хэр зэрэг хангасан бэ? 
-Өөрийн бие, сэтгэлээ эртээс бэлдсэн. Хувийн бэлтгэлээ ч мөн базаасан. Дугуйн аяллаа есдүгээр сард төлөвлөж байсан ч цаг агаар цочир хүйтэрсэн учраас хойшлуулан 10-р сарын намрын налгар өдрүүдийг сонголоо. 
-А.Амарын талбайд хэзээ ирэх билээ? 
-10-р сарын 12-ны өдрийн үдээс хойш А.Амарын талбайд барианд орох болов уу. Энэ дашрамд, дугуй унах сонирхолтой хүүхэд, залуус Овоотын хөтөл гэсэн самбар дээр надтай нэгдэж, Эрдэнэтэд хамт орж ирэхийг уриалж байна. Миний утасны дугаар 99359275. Надтай хамт дугуйн аялалд явдаг, Тосгонд байдаг, “гоё гэртэй айл”-ын эзэн Ш.Банзрагч ах маань намайг Овоотын хөтөл дээр угтана. Харин дугуйн спортын “Хурд” клубынхэн маань гадагшаа тэмцээнд явсан. Гэсэн ч таньдаг дүү нар маань өөдөөс тосох болов уу, гэж найдаж байна. Дэмжиж байгаа Автотээврийн цехийн удирдлагууддаа, Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны нийт гишүүддээ баярлалаа. 
-Баярлалаа. Аян зам нь өлзийтэй байх болтугай. Амжилт ерөөе. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
6
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %