Эмэгтэйчүүдэд зориулсан “Амьдралын алтан мянган хоног” сургалт зохион байгууллаа

“Эрдэнэт медикал” эмнэлгээс санаачлан, жирэмсэн ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулсан “Амьдралын алтан мянган хоног” сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь хүүхэд эхийнхээ гэдсэнд бүрэлдэж бий болсноос хойш төрсний дараах 2 нас хүртэлх мянган өдрийн туршид хэрхэн хөгждөг талаар үнэ цэнтэй мэдээллийг хуваалцсан юм. “Эрдэнэт медикал” эмнэлгийн хүүхэд, харшлын эмч, анагаах ухааны магистр Ц.Энхтуяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Алтан мянган хоног” нэр томъёог хүний амьдралд “алт” шиг үнэлэгдэх онцгой цаг хугацаа хэмээн тодотгосон билээ. Хүүхэд бие махбодын болоод сэтгэцийн хөгжлийн хувьд маш үсрэнгүй хөгждөг энэ цаг хугацааг оновчтой ашиглаж чадвал эцэг эхчүүдийн хүлээлтээс давсан, оюуны өндөр чадамжтай хүүхэд бий болдгийг тэрээр тайлбарласан. Байшингийн суурь зөв тавигдахад чанартай барилга болдгийн адил хүүхдэдээ мянган өдөр анхаарал хандуулахад хүссэн үр дүнг гаргах боломжтой юм. 

Тус эмнэлгийн хамт олон дээрх сургалтыг төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх, ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд ажиллаж байгаа бие давхар болон жирэмсний чөлөөтэй ээжүүдэд сургалт явуулахаар төлөвлөж байна. Халдварт бус өвчний тоо жилээс жилд өсч байгаа эрсдлийг бууруулахад жирэмсэн ээжүүдийн оролцоо их болохыг эмч нар энэ үеэр хэлж байлаа. Мөн хүүхдээ төрсний дараа уургийн илүүдэлд өртүүлэхгүйн тул 0-6 сар хүртэл нь хөхөөр хооллох ёстойг эмч нар зөвлөсөн. Харин нэмэлт сүү, сүүн бүтээгдэхүүн нь уургийн илүүдэл үүсгэх, улмаар цусан дахь далд сахар бий болох эхлэлийг тавьдаг байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %