Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит  шуурхай зөвлөгөөн тус үйлдвэрийн зэс молибдений чанарт олон улсын стандарт нэвтрүүлсэн батламж гардуулснаар эхэллээ.  Эрдэнэт үйлдвэр, Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001: 2015 стандартын шаардлагын дагуу буюу чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээ, зэс молибдений баяжмалын үйлдвэрлэл, салбар нэгжийн үйл ажиллагааны хүрээнд чанарын менежментийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлсэн тул эл батламжийг олгосон байна. Тус үйлдвэр олон улсын энэхүү стандартыг бүхий л ажлын байрандаа нэвтрүүлэх зорилт тавьж, зөвлөх үйлчилгээний компанитай хамтран ажилласан юм. Энэ үйл явцад  Стандарт хэмжил зүйн газраас аудит хийсний үр дүнд  Эрдэнэт үйлдвэрийг чанарын тогтолцооны менежментийн стандарт хэрэгжүүлсэн байгууллагаар батламжлан, гэрчилгээг гардуулсан байна. Гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх уг батламжийг цаашид үргэлжлүүлэн хадгалах үүрэг үйлдвэрийн бүхий л бүтцийн нэгжийн өмнө тавигдаж буйг Ерөнхий инженер Т.Батмөнх энэ үеэр онцлов.  

Өнгөрсөн 7 хоногт ХАБЭА-н чиглэлээр хэвийн ажиллаж, өндөр эрсдэлтэй 62 ажил хийгдсэн байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр 167 ажил гүйцэтгэсэн бол хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсыг хуваарийн дагуу олгож байгааг ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд мэдээллээ. Ил уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдлын 4 дүгээр шатны үзлэг хийгдэж, холбогдох акт шаардлагыг хүргүүлсэн байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн төсөл, төсвийг Эрдэнэт медикал эмнэлэгтэй хамтран гаргажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоосноос үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг оношлох тодорхойлох, энэ онд хийх ажлын талаар чиглэл авахаар Эрүүл мэндийн яаманд албан тоот хүргүүлжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийгдэж буй техникийн нөхөн сэргээлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэнэт үйлдвэр, Сэлэнгэ аймаг хамтран ажиллах гэрээ байгуулахаар ажиллаж буйг тус хэлтэс мэдээлэлдээ онцлов. 

Шуурхайн зөвлөгөөнд Үйлдвэрлэлийн хэлтэс дэлгэрэнгүй мэдээлэл хийж, өнгөрсөн 9 сард уулын цул гаргалт, хөрс хуулалт, ачаа эргэлт, хүдэр дэх металлын агуулга зэрэг дөрвөн үзүүлэлтийн төлөвлөгөө биелээгүйг онцолсон. Он дуусах хүртэл үлдэж буй хугацаанд эдгээр үзүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх, ирэх жилийн үйлдвэрлэлийн төлөвлөлтөд онцгой анхаарч, бодит дүгнэлт гаргаж ажиллах үүрэг даалгавар удирдлагын зүгээс өглөө. 
Мөн Ерөнхий захирлын 9 сарын 22-ны 02 тоот албан даалгавар гарсантай холбогдуулан Ерөнхий инженер мэдээлэл хийв.  Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, энэ хүрээнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэх техник зохион байгуулалтын арга хэмжээг авах, он дуусталх хугацаанд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн хангах, 2024 оны төлөвлөгөөний бэлтгэл ажил, худалдан авах ажиллагааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлууд тусгагдсан байна. Энэ албан даалгаврыг  хэрэгжүүлэхэд цех нэгж бүр идэвх санаачилгатай, үр бүтээл гаргаж ажиллахыг шуурхай зөвлөгөөн дээр онцлон санууллаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %