Эрдэнэт Хялганатыг холбосон засмал замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Эрдэнэтийн зүүн гурван замаас “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор болон Хялганатын гүүр хүртэл нийт 64 километрийн засмал зам тавих ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Орон нутгийн чанартай уг авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд тендерт шалгаран гүйцэтгэж байгаа юм. Энэхүү замын ажлын явцын талаар Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяраас тодруулахад: “Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээний болон Эрдэнэт хотын ундны цэвэр усыг Сэлэнгэ мөрний ай сав газраас буюу 60 км-ийн цаанаас татаж ашигладаг. Гурван хос труба, дөрвөн ус өргөх станцаар дамжуулан Эрдэнэт рүү татдаг. Энэ чиглэлд технологийн замыг анх 1978 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр тавьсан байдаг. Харин 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд энэ замыг шинэчлэн тавих ажлыг оруулж, батлуулснаар 2023 онд гурван ажлын багц тендер зарласан. Ингэснээр технологийн замын ажил эхэлсэн. Манай энэ технологийн замаар Ус хангамжийн цехийн өглөө оройны ээлжийн ажилчид болон пионерын зуслангийн хүүхдүүд, гэрээт цагдаа, дотоодын цэргийн харуул хамгаалалтынхан 24 цагаар үйл ажиллагаагаа явуулахын тулд зорчдог. Энэ утгаараа үйлдвэрийн хувьд маш чухал шаардлагатай технологийн авто зам юм. Уг замын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд нийт 64 км замыг асфальтаар хучиж, долоон гүүр засварлалаа. Нэг бетонон гүүр шинээр тавих ажил хийгдэж байна. Энэ зам засварын ажил 11-р сарын 1-нд дуусна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байна. Энэ жилийн хувьд бороо хур ихтэйгээс ажил гүйцэтгэхэд амаргүй байлаа. Гэвч гүйцэтгэгч компаниуд батлагдсан гэрээний дагуу ажлаа чанартай хийж байна. Эрдэнэт үйлдвэр захиалагчийн хувьд энэ зам дээр гүйцэтгэлийн хяналт тавьж ажилладаг. Мөн зөвлөх үйлчилгээг Ар Си Эс  компани тавьж байгаа. Энэ технологийн замын өргөтгөл шинэчлэлт нь Хялганат, Хангал сумын иргэдэд таатай бүтээн байгуулалт юм. Өнөөдрийн байдлаар Хангал сумын  2 километр замыг л асфальтаар хучаагүй үлдсэн байна. Энэ хоёр км газар зассан замаар явж байгаа. Бусад газраар иргэд асфальтан замаар зорчиж байна”гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %