Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд цех, газар, хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Өнгөрөгч долоо хоногт үйлдвэрийн газрын хэмжээнд өндөр эрсдэлтэй 74 ажил хийхээр төлөвлөж 69-ийг нь гүйцэтгэсэн байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 134 ажил хэрэгжүүлсэн гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс мэдээллээ. Тус хэлтсээс “Сонор, сэрэмж” сарын аяныг шөнийн ээлжийн ажилтнуудын хэмжээнд зохион байгуулсан. Бүтцийн нэгжүүдийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны үзүүлэлтийг үндэслэн тус аяныг тогтмолжуулж, үргэлжлүүлэхийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үүрэг болголоо. Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлын төсвийг тодотголоор батлуулж, энэ долоо хоногт иргэдтэй уулзалт зохион байгуулахаар болсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлсэн. 

Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтэс өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. Хүнд даацын автомашины худалдан авалт, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтээс шалтгаалан уулын цул тээвэрлэлт, хөрс хуулалтын төлөвлөгөө тасарч байгаа ч Баяжуулах үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна. Энэ долоо хоногт уулын ажлын болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэлэлцэж, батлахыг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Шинэ долоо хоногт уурхайчид 187 вагон зэсийн баяжмал экспортлох юм. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд намар, өвлийн бэлтгэл 298 ажил төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 77,3 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа, Эрдэнэт-Хялганатын чиглэлийн 53,6 км авто замын өргөтгөл, засвар шинэтгэлийн ажлын явцын талаар үйлдвэрийн газрын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяр мэдээллээ. Ус хангамжийн цехийн өргөх 1, 2-р дэд станцын технологийн зам, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоныг Эрдэнэт хоттой холбох автозамын ажил гэрээний дагуу 2023 оны 11-р сарын нэгний өдөр дуусах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлуудын зөвлөлийн хурал хуралдаж, үйлдвэрийн газрын 2023 оны хөрөнгө оруулалт, их засварын ажлын гүйцэтгэл, 2024 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засгийн үр ашгаа бууруулахгүйн тулд, жилээс жилд хүндэрч байгаа уул геологийн нөхцөлтэй уялдуулан өртөг зардлаа бууруулж, хэмнэлт гарган, үндсэн хөрөнгийн худалдан авалтыг эрэмбэлэх, технологийн шаардлагатай материалуудын нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, их засварын ажлыг явцын хяналтыг сайжруулах зэрэг асуудлаар, авч хэрэгжүүлэх арга хэмжээний албан даалгавар гарсныг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %