Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал боллоо. Уг зөвлөл нь ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд хоёр жилд шинэчлэгддэг аж.
Ээлжит зөвлөлийн хурлаар өмнө нь ажиллаж асан гишүүдээ үргэлжлүүлж ажиллуулахаар болов. Учир нь тэд ХЭМАБ-ын шинэ дүрэм журам,бүрдэж буй тогтолцоотой холбоотой сургалтуудад хамрагдаж, шаардлагатай бичиг баримтыг судлан ажиллаж ирсэн ажлын туршлагатай хүмүүс юм.
Мөн 2024-2025 онд ХАБ-ын зөвлөл ямар чиглэлээр ажиллах, гишүүдээ удирдлагын манлайллын чиглэлийн сургалтад хамруулах, цаашид үйлдвэрийн газрын хүрээнд сэтгэл зүйчийн багц үйлчилгээг авах, тулгамдаж буй асуудлын талаар авч хэлэлцэв.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















