Ерөнхий захирал Г.Ёндон шинэ далангийн ажлын явцтай танилцлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх нар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 16-р шинэ далан барих ажлын явцтай танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн сангийн насжилтыг уртасгах, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор шинээр 16-р далан барих ажлыг Ерөнхий захирлын тушаалаар 8-р сарын 21-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар  460 метрт уулын цулаар хучилт хийсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу шинэ далан барих ажлыг 11-р сарын 30 гэхэд  дуусгах юм. Таван метр өндөртэй 3.5 км-ийн урттай далан барьж, байгуулах ажилд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Автотээврийн цех, Геологи маркшейдерийн хэлтсийн 40 ажилтан, долоон төрлийн 15 нэгж техник, машин механизмаар ажил үүрэг гүйцэтгэж байна. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд таван метр өндөр, 1438,5 метр урт “М3” далангийн доод өргөн нь 42 метр, дээд өргөн нь 12 метр бөгөөд 330 мянган м3 уулын цул бэлтгэсэн чулуулгаар барих онцгой  даалгавартай  энэхүү ажил  амжилттай явагдаж байна.  

Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хийсэн мэдээлэлдээ: “Одоогийн байдлаар 29 дэх өдрөө 16-р далан барих ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 4,8 метрийн өндөртэй, 2045 метр элсэн далан барих ажил 60 хувьтай явж байна. Ажиллах хүн хүч, техник тоног төхөөрөмж бүрэн хангагдсан. 24 цагаар таслалтгүй ажиллаж байна. Үйлчилгээнд хоёр “Уаз” авто машин ажиллаж байгаа. Өнөөдрөөс таван бульдозероор ажил гүйцэтгэнэ. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Одоогоор шинэ далан барих ажил төлөвлөгөөнөөс урьдчилсан байдлаар долоо хоногийн өмнө явж байна. Ерөнхий захирлын тушаалаар ажлын төв болон дэд хэсгүүд байгуулагдсан. Төв штаб долоо хоногийн хоёр дахь өдрийн 14:00 цагаас хуралдаж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн ажиллаж байна” гэв. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон: “Өнөөдөр зарим цехүүдийн өдөр тутам хийж буй ажлуудтай танилцаж байна.  Дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдийн хувьд далангийн үйл ажиллагаа шинэчлэгдэж байна. Цаашид бид Хаягдлын аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэх зорилго тавьж, ТЭЗҮ, зураг төсөл, инженер геологийн судалгааны ажлууд хийгдээд явж байна.  Шинэ далан барьж байгуулах ажил тодорхой хугацаанд үргэлжилнэ. Жил бүр бидний боловсруулж буй хүдрийн хэмжээ нэмэгдсэнээр Хаягдлын аж ахуйн хаягдал материал төдий хэмжээгээр өснө гэсэн үг. Тэгэхээр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган аюулгүй, найдвартай ажиллах үүднээс 16-р шинэ даланг барьж байгуулах ажлыг гүйцэтгэж байна” гээд 40 тоннын белазын сэлбэгийг цаг хугацаа алдахгүй нийлүүлэх, техникийн бэлэн байдалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %