Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй ISO-45001 стандартын хоёр дахь шатны магадлан аудит эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо ISO-45001  олон улсын стандартыг 2021 оноос хэрэгжүүлсэн бөгөөд стандартын хэрэгжилтийн хоёр дахь удаагийн  магадлан аудитыг өнөөдрөөс эхлүүллээ.
Магадлан аудитын нээлтийн хурал өнөөдөр болж, үйлдвэрийн газрын  болон цех нэгжүүдийн удирдлага, ХАБЭА-н ажилтнууд, Магадлан аудит хийх Эс Эф Си ЭС компанийн   аудиторууд  оролцлоо.  Аудиторууд  ХАБЭА хэлтэс,  ЗМЗ, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Ган бөөрөнцгийн цех,  Дулааны цахилгаан станц, Барилга засварын цех, Спорт цогцолбор зэрэг бүтцийн нэгжид  ажиллаж, аудитын нотлох баримтуудыг үндэслэн  шалгаж, дүгнэлт гаргах юм. 

Магадлан аудит хийснээр стандартын хэрэгжилт ямар шатанд явааг дүгнэхийн зэрэгцээ цаашид сайжруулах зүйлсийг хөндлөнгийн байдлаар олж тогтоож, гаргаж өгнө гэж тэргүүлэх аудитор Г.Чогдон хэллээ.   ISO-45001 стандартын хэрэгжилтийн эхний магадлан аудит 2022 онд хийгдсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  энэхүү стандартын давтан баталгаажуулалт 2024 онд хийгдэх юм. Үүний бэлтгэл ажлын хүрээнд ийнхүү магадлан аудит хийж байгаа ажээ. Нээлтийн хурлын үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх: “Эрдэнэт үйлдвэрийн гол цөм бол хүн. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь бидний баримталдаг гол зарчим. Бид өнгөрсөн хугацаанд олон улсын ISO-45001 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон. Өнөөдөр  хоёр дахь шатны магадлан  аудит хийлгэж байна.  Мэргэжлийн өндөр ур чадвартай,  туршлагатай аудиторууд бидний хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө. Энэхүү стандартыг  ажилтан  бүр  хэрэгжүүлэх ёстой. Аюулгүй ажиллагааны талаарх ажилтнуудын мэдлэг, мэдээллийг сайжруулах, түүнчлэн  үйлдвэрийнхээ үйл ажиллагааг  нэн түрүүнд  аюулгүй байдлаар зохион байгуулах нь бидний үндсэн чиг үүрэг. Үүнд чиглэсэн үйл ажиллагааг  тасралтгүй явуулж, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа нь тодорхой үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %