Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай  зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явуулж, цех, газар, хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ажилтнуудад ажлын гутал, хувцсыг хуваарийн дагуу олгож байгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын 21, 22-ны өдөр Орхон аймагт “Аврагч -2023” тэмцээн болно. Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, ослын үед ажиллах дадлага сургуулилтыг шалгах зорилготой тус тэмцээнд оролцохоор багууд бэлтгэл ажлаа хангаж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр, үйлдвэрийн газрын байгаль орчны дүйцүүлэн нөхөн сэргээлтийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр компани техникийн нөхөн сэргээлт хийж байгаа. Одоогийн байдлаар нийтдээ 780 орчим га талбайд нөхөн сэргэлт хийснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээллээ. Ирэх Лхагва гаригт Хангал гол дагуу цэвэрлэгээ хийх тул бүтцийн нэгжүүдийг ажилчдаа идэвхтэй оролцуулахыг санууллаа. 
Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. Хүнд даацын автомашины худалдан авалт, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтээс шалтгаалан уулын цул тээвэрлэлт, хөрс хуулалт, хүдэр олборлолтын төлөвлөгөө хоцорч байгааг Ил уурхай, Автотээврийн цехээс мэдээлэлдээ дурьдлаа. Өнгөрөгч баасан гарагт, ҮЭХ-оос зохион байгуулсан ажил хаялт ч үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд нөлөөлснийг үйлдвэрлэлийн цехийн удирдлагууд хэллээ.  
Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд намар, өвлийн бэлтгэл ажилдаа ороод байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад шаардлагатай, технологийн материалын нөөц бүрдүүлэх, хүнд даацын автомашин, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг урьдчилан төлөвлөж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий захирал Г.Ёндон үүрэг болголоо. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа үйлдвэрийн газартай хамтран ажилладаг арилжааны банкны удирдлагуудтай өнгөрөгч дөрөвдүгээр сард уулзалт зохион байгуулж, ажилтнуудад олгох цалингийн зээлийн хүүг хамгийн бага түвшинд барих санал тавьсан. Хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны дөрвөн банк цалингийн зээлийн хүүг 1 хувь болгосон юм. Ажилчдын хувьд харилцагч банкууддаа хандаж, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулснаар 1 хувьтай болох юм байна. 

Мөн  Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оныг дуустал орон сууцны ипотекийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр олгож байгааг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас мэдээллээ. Хамтын гэрээнд заасны дагуу ажилтнуудад жил бүр олгодог оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэмжийн хэмжээг Ерөнхий захирлын тушаалаар нэмэгдүүлжээ. Дотоодын их дээд сургуульд 500 мянган төгрөг байсныг 600 мянган төгрөг, гадаадын их, дээд сургуульд суралцдаг бол сургалтын төлбөрт нь 600 мянган төгрөгийн тэтгэмж олгодог байсныг 840 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Хамрагдах ажилтнуудын мэдээллийг цехүүдээс хүлээн авч, нэгтгэж байгаа бөгөөд 360 гаруй оюутны материал иржээ.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %