“Эрдэнэт үйлдвэр-45” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр уул уурхайн эрдэмтэн судлаачид чуулж байна.  Тэд геологи, уул уурхай, экологи, эрдэс боловсруулалт зэрэг салбарын цогц асуудлаар  шинжилгээний судалгааны бүтээлээ танилцуулахаар “Эрдэнэт үйлдвэр-45” эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байна. 

Бага хурлыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү нээж, “Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтаж, “Эрдмийн аян” сургууль сурталчлах аяны хүрээнд уул уурхай, нийгмийн салбарын эрдэмтэн судлаачдын ашигт малтмалын нөөц, орд газрын ашиглалт, байгаль орчныг хамгаалах менежмент, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнг олон нийтэд таниулах, сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн уялдаа холбоог боловсронгуй болгох, шинэ санал санаачлага дэвшүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академи, ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, үр ашгийг нэмэгдүүлэх талаар олон туршилт судалгааны ажил хэрэгжүүлсэн. Тиймээс эрдэмтэн судлаачдын олон талын эрдэм шинжилгээний судалгаа, инновацийн шийдэл  Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжилд чухал байр суурь эзэлдэг” гэж бага хурлын ач холбогдлыг онцоллоо.   

Бага хурлаар хэлэлцэх эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны илтгэлийг шүүн тунгаах шүүгчдээр Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор, Төрийн соёрхолт Ж.Баатархүү, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн Зөвлөх профессор, Шинжлэх ухааны доктор Д.Нанзад, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү, Ил уурхайн дарга, доктор Д.Нямдорж, Ерөнхий геологич, доктор Д.Алтанхуяг нар ажиллаж, шилдэг илтгэлийг тодруулах юм. 
“Эрдэнэт үйлдвэр-45” эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр геологи уул урхай, экологи, уул уурхай, хаалтын менежмент сэдвээр хуралдах бол маргааш эрдэс боловсруулалт, металлурги, нийгмийн хариуцлагын үр дүн, цаашдын зорилт сэдэвт илтгэлүүд танилцуулж, хэлэлцэх юм байна.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %