Эрдэнэт үйлдвэр амжилтаа ахиуллаа

Одоогоос гурван жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” Олон улсын багц стандарт хэрэгжүүлэх зорилт тавин ажилласны үр дүнд өнгөрсөн жилийн өдийд олон улсын аудиторуудын өмнө хүний нөөцийн стандартын баталгаажуулалтын анхны шалгалтаа амжилттай хамгаалж, олон улсын гэрчилгээ авсан юм. Харин энэ удаа стандартын журмын дагуу магадлан аудитад орж, амжилтаа ахиулсан байна. 


Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтийг баталгаажуулсан олон улсын гэрчилгээ авсанаас хойш бүтэн жилийн хугацаанд сайжруулалтын үйл ажиллагааг тасралтгүй хийсний үр дүнд магадлан нэг аудитаар өнгөрсөн оны амжилтаа ахиулж, 77 оноотой, 26 давуу талтай үнэлэгджээ. 
Эрдэнэт үйлдвэр багц стандартын хүрээнд зургаан стандарт зэрэг хэрэгжүүлж байгаа бөгөөд менежментийн нэгдсэн тогтолцооны шалгуур үзүүлэлтээр хэрэгжүүлж, бусад стандарттай интеграцчлах боломж бүрдүүлсэн нь онцлог байлаа гэж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр тодотгоод, “Хүний нөөцийн олон улсын багц стандарт хэрэгжүүлэх сайжруулалтын ажилд хамтарсан нийт уурхайчид, бүтцийн нэгжийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн баг хамт олондоо талархал илэрхийлье” гэв. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” Олон улсын багц стандарт хэрэгжүүлэхээс гадна мэргэжилтнүүдээ чадавхжуулахад анхаарч ажилласнаар уг стандартын аудит хийх эрх бүхий 26 аудитор, олон улсын түвшинд аудит хийх эрхтэй тэргүүлэх хоёр аудитор бэлтгээд байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандартыг хэрэгжүүлэхийн төлөө уурхайчин хамт олны гүйцэтгэсэн ажилд олон улсын аудиторууд ийнхүү өндөр үнэлгээ өглөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %