“Эрдмийн уурхай” сэдэвт нэг сарын аян өрнөж байна

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагааг сурталчлах нэг сарын аян өрнөж байна. “Эрдмийн уурхай” сэдвийн дор зохион байгуулж буй нэг сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр гарсан ном товхимол, сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлээр үзэсгэлэн гаргав. 

Үзэсгэлэнд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж буй докторуудын эрдмийн ажил, судалгаа шинжилгээний бүтээлүүдийн дээжээс дэлгэн сонирхууллаа. Мөн сургуулийнхаа сургалтын талаар танилцуулга, товхимол тарааж, хүмүүсийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. 

Түүнчлэн сургуулийнхаа бакалавр, магистр, түр болон богино дунд хугацааны сургалтыг сурталчлах ажлыг Эрдэнэт үйлдвэрийн захиргааны нэг, хоёрдугаар байранд зохион байгуулав. Энэ талаар Санхүү менежментийн тэнхимийн эрхлэгч Н.Цэрмаагаас тодруулахад: “ Манай нийгмийн ухааны салбарын эчнээ ангид С дипломтой эсвэл 30-аас дээш насны таван жил тухайн мэргэжлээр ажилласан хүмүүс суралцах боломжтой. Уг сургалт цахим болон танхимын хэлбэрээр явах учраас үйлдвэрийн ажилчдад их боломж олдож байна. Үйлдвэрт олон жил ажилласан, ахиж дэвшихийг хүсэж байгаа залуучууд албан газраасаа тодорхой хэмжээний сургалтын хөнгөлөлт эдлэх, тус сургуулиас цагийн уян хатан байдлыг санал болгосон сургалтад хамрагдана. Нийгмийн ухааны салбарт нягтлан бодох бүртгэл, санхүү, үйлдвэрлэлийн менежмент, гадаад хэлний орчуулагч мэргэжлээр элсэлт авч байна. Санхүү болон нягтлан бодох бүртгэлийн мэргэжлүүд үндэснийхээ хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийн дагуу 20-оос дээш жилийн ажлын туршлагатай багш нар хичээл заана. Энэ сарын аяны хугацаанд зөвхөн үйлдвэр дээр биш, Орхон болон Булган аймгийн хэмжээнд сургуулийнхаа бүх төрлийн үйл ажиллагааг танилцуулж байна. Инженер болон нийгмийн ухааны салбарын хөтөлбөрүүд, чадамжийн буюу түр сургалтуудыг танилцуулах ажлыг зохион байгуулна. Мөн 10 жилийн хүүхдүүд, энгийн ард иргэдэд төсөл хэрхэн бичих талаар үнэ төлбөргүй зөвлөмж өгч байна. Сонирхсон хүмүүс манай тэнхим рүү хандаж, багш нараас хувийн зөвлөгөө авч болно” гэж ярилаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %