“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын даваа гаригийн өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

Шуурхайн эхэнд ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл хийж, долоо хоногийн ажлаа тайлагнав. Тус хэлтсээс өндөр эрсдэлтэй 97 ажил, галын 5 ажилд хяналт шалтгалт хийсэн бөгөөд үйлдвэрийн хэмжээнд ямар нэг аюултай тохиолдол энэ хугацаанд бүртгэгдээгүй байна. Хуваарийн дагуу 480 ажилтанд ажлын гутал олгожээ.  Мөн Засвар механикийн завод, Барилга засварын цех, Аж ахуйн үйлчилгээний цехтэй хамтран Ерөнхий захиргааны 2 дугаар байр буюу Гендрекцийн урд талын авто машины зогсоолын зам талбайн нүхийг бөглөж, тэгшлэх ажлыг зохион байгуулсан байна. Тэгвэл шинэ долоо 19 дүгээр сургууль, цэцэрлэг, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдлын 4-р шатны үзлэг хийхээр төлөвлөсөн байна.  Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулагдах “Аврагч-2023” тэмцээнд Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Аж ахуй үйлчилгээний цехийн ажилтнууд оролцохоор бэлтгэж байгааг мэдээлэлдээ онцлов.  
Хангайн бүсэд автомат мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ-ийг Шинжлэх ухааны академи боловсруулж, БОАЖЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулжээ.  Үүнийг өнгөрсөн долоо хоногт ШУА-аас албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Засгийн газрын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн хяналтын улсын  байцаагчид өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж,  Ус хангамжийн цех, Тээвэр ложистикийн төвд хяналт шалгалт хийжээ. 


Энэ жилийн намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 298 ажил төлөвлөснөөс үүнээс 102 ажил 100 хувь биелж, нийт гүйцэтгэл 64.2 хувьтай байгааг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээлэлдээ дурьдлаа. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 22 дахь өдрөө 24 цагийн турш тасралтгүй хийгдэж  буй 16 дугаар далангийн ажил 1550 метр элсэн далан 5 метрийн өргөнтэй баригдаад байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Захиргаа хүний нөөцийн хэлтсээс бүтцийн нэгжийн ажилтнуудын дунд Үйлдвэр техникийн бодлого, төлөвлөлтийн газрын баяжуулагч инженер, Эдийн засгийн хэлтсийн даргын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан байна. Мөн нээлттэй ажлын байруудад зарлагдсан сонгон шалгаруулалтад ажил горилогч байхгүйгээс цуцлагдах тохиолдол нэлээд гарсан. Тиймээс үйлдвэрт ажиллаж байгаа ур чадвартай, түлхүүр ажилтнуудаас дэвшүүлэн ажиллах чиглэлээр бүтцийн нэгжүүдтэй хамтран нөхөн бүрдүүлэлт хийж ажиллаж  байгааг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээлэлдээ онцоллоо. 


Жил бүрийн 9 сарын 17-ны өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн өдөр тохиодог бөгөөд түүний нэрэмжит үйлдвэрийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  Ю.Цэдэнбалын академитай хамтран  эл өдөр хүндэтгэл үзүүлж, дурсгалын хөшөөнд нь цэцэг өргөнө. Үйлдвэрийн удирдлага болон цех хамт олон уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас мэдээллээ. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %