Удирдлагуудын шуурхай зөвлөгөөний тойм

Уурхайчид 8 дугаар сард 102 мянган тонн хүдэр олборлолоо
Үйлдвэрлэлийн хэлтсээс өнгөрсөн 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг мэдээллээ. Уурхайчид өнгөрсөн сард 102 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн байна. Уулын цул гаргалт 98 хувь, хөрс хуулалтын төлөвлөгөө 93 хувийн биелэлттэй гарчээ. Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт 107.4 хувиар, өрөмдлөгийг төлөвлөгөөнөөс 30 тууш метр илүү гүйцэтгэж,  100 хувиар биелүүлсэн байна. Баяжуулах үйлдвэрийнхэн 3140 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 106 хувиар биелүүлсэн бол хүдэр дэх зэс, молибдены металл авалт 100-102.4 хувиар давж биелжээ. Өнгөрсөн сард 50519 тонн зэсийн баяжмал, 522 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэн, экспортод ачуулснаар төлөвлөгөөт үзүүлэлт 104.1-110.5 хувиар биеллээ. Ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөө  зэсийнх 102.6 хувь, молибдений чанар 104.4 хувиар биелсэн дүнтэй байна. Оны эхний найман сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө уулын цул гаргалт болон хөрс хуулалтын ажлаас бусад үзүүлэлтээр 100-аас дээш хувийн биелэлттэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээлэлдээ онцоллоо.

     
 
Сэлэнгэ аймагт хийх нөхөн сэргээлтийн ажлын тал хувийг гүйцэтгээд байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт алтны шороон ордын олборлолтын улмаас эвдэрсэн 8 байршил 2000 га талбайд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар техникийн нөхөн сэргээлтийн ажил эхлүүлсэн. Энэ ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэгч  “Жинжи майнинг” компани нийт 807 га талбайд нөхөн сэргээлт хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 455.1 га буюу 56.8 хувь, “Тотал идеал” компани 429.1 га талбайнхаа  259.7 га буюу 61 хувьд нь нөхөн сэргээлт хийжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс нөхөн сэргээлт хийгдсэн талбайд хяналт тавих, мэдээлэл солилцох талаар  Сэлэнгэ аймаг болон Ерөө сумын удирдлага, Экологийн цагдаагийн газарт албан хүсэлт илгээж, хамтран ажиллаж буйг хэлтсийн дарга Ж.Жавхланбат мэдээллээ. Ерөө сумын газар нутагт хийх нөхөн сэргээлтийн ажлыг ирэх 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

     

Эрдэнэт цогцолбор дээд сургууль “Эрдмийн уурхай” аян өрнүүлж, Спорт цогцолбор намар цагийн нээлтээ хийнэ
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан урлаг спортын олон талт хөтөлбөрүүд намар цагийн үйл ажиллагаагаа нээж байна. Өнгөрсөн бямба гаригт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас “Эрдмийн уурхай” боловсролыг дэмжих сарын аяныг нээв. Нээлтийг тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, ахмад багш, ажилтан, мэргэжлийн тэнхим алба нэгжийн удирдлага, төгсөгчдийн төлөөлөл, оюутан сурагчид хүндэтгэлийн жагсаалаар эхлүүлж, урлаг соёлын тоглолт, мэндчилгээгээр үргэлжилсэн. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн төгсөгчид банк санхүү, татвар нийгмийн даатгалын талаар “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж, оюутнууд, ахлах ангийн сурагчдын дунд 3х3 сагсан бөмбөг, шатрын тэмцээн зохион байгууллаа. “Эрдмийн уурхай” аян нэг сарын турш өрнөж, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын мэдээлэлийг иргэдэд сурталчлах юм. Тэгвэл Спорт цогцолборын намар цагийн үйл ажиллагаа өнөөдөр усан бассейнд нээгдэнэ. Энэ удаагийн нээлтийн ажиллагаагаа өвөрмөц онцлогтой нээхээр зохион байгуулж буйг тус цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээлж, бүтцийн цех нэгжийн удирдлагуудыг ирж, оролцохыг уриаллаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %