Б.Нямдэлгэр “Хятад дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд шагналт байрт шалгарлаа

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урлаг соёлын арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулав. “Бид авьяас хэмээх нэг хэлтэй” уриан дор “Хятад дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг цаашид жил бүр зохион байгуулахаар болсон бөгөөд энэ удаагийн уралдаанд 100 гаруй хүн бүртгүүлж, шилдгүүдээ шалгарууллаа. Уг уралдааны шагналт байрт Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажилтан Б.Нямдэлгэр шалгарч өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзнээр тодорлоо. 

“Хятад дууг хэн сайн дуулах вэ-2023” уралдаан 15-50 насныхны дунд  гурван үе шаттай явагдаж дүнгээ гаргасан аж. Тус уралдааныг Өвөр монголын өөрөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, ӨМОЗО-ны радио телевизийн хорооноос зохион байгуулж, шилдгийн шилдэг оролцогчдыг шалгаруулж, 10 сая төгрөг, өргөмжлөл, цом гардуулсан байна.

 
"Хятад дууг хэн сайн дуулах вэ-2023" уралдаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, УБ хот дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Чжи, Өвөр монголын радио телевизийн хорооны Дэд дарга Ли Же, Өвөрмонголын өртөө засах орны Ардын засгийн ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шинь Хуй тэргүүтэй зочид оролцож, БНХАУ-ын хөтлөгч Сун Юи Нан хамтран хөтлөн явуулжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %