Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн “Угтаж мэд, тунгааж бод, сайжирч үлд” уриатай хичээлийн шинэ жил эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжийн удирдлага, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, ахмад багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид оролцлоо. 

Эрдэнэт цогцолбор дээд сургууль өнгөрсөн хичээлийн жилд нийгмийн ухааны салбараар бүл нэмэн өргөжиж, англи хэл, нягтлан бодох, санхүү менежментийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр эхний жилдээ  амжилттай хэрэгжүүлсэн бол олон улсад ажиллах эрх бүхий гагнуурчин бэлтгэх хоёр удаагийн сургалтыг амжилттай төгсгөж, Политехник коллежийн үйл ажиллагааг жигдрүүлжээ. Энэ хичээлийн жилээс Япон улсын инженер бэлтгэх Коосен технологийн коллеж тус сургууль дээр нээгдэхэд бэлэн болоод байгаа зэрэг олон шинэ амжилт, онцлог үйл явдлаар дүүрэн байсныг захирал, доктор Д.Зоригтхүү нээлтийн үеэр онцлов. 

Өмнөх жилүүдэд оюутнуудын 90 гаруй хувь нь Орхон аймгаас элсэн суралцдаг байсан бол энэ жил шинээр элсэгчдийн 36 хувь нь Улаанбаатар хот болон 12 аймаг, орон нутгаас ирсэн оюутнууд байгаа аж. Улсын хэмжээнд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг олон их дээд сургуулиас Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг сонгож, суралцахаар  элссэн оюутнууддаа талархал илэрхийлэхийн ялдамд уул уурхайн ууган сургуульд  тавтай суралцахыг урьж буйгаа  багш ажилтнууд энэ үеэр илэрхийлсэн. 

Тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрт 182 оюутан шинээр элссэн бол магистрын 13 хөтөлбөрт 150 оюутан суралцана. Ахлах сургуульд 109 сурагч, Эрдэнэт политехник коллежийн 3 хөтөлбөрт 41, Коосэн коллежийн 3 хөтөлбөрт 37 оюутан хичээллэж, нийт 1245  суралцагчтайгаар шинэ жичээлийн жилээ угтаж байна.

 
Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн хамт олон, олон улсын ISO 21001 стандарт нэвтрүүлсэн сургуулийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд хүн бүр өдөр бүхэн “Угтаж мэд, тосож бэлд, босож дав, тэсэж дав,  тунгааж бод, сайжирч үлд” уриа дэвшүүлэн, суралцах зорилттой ажиллах юм байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %