Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ

Эрдэнэт үйлдвэрт “Ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх” том зорилт хэрэгжиж эхэлснийг Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Гансүх онцоллоо. Үйлдвэрлэлээ ухаалаг болгох, хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэлийг бууруулах, автомат удирдлагатай болсноор эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр эксперт буюу ухаалаг системийг үе шаттай нэвтрүүлж байна. Энэ хүрээнд үйлдвэрийн хэмжээнд цахим шилжилт хийгдэж, үйлдвэрлэл автомат удирдлагатай болж буй нь тодорхой үр дүнг өгч эхэллээ. Тухайлбал,   тоон гарын үсгийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр захиргааны хооронд явах ажилчдын хөдөлмөр зарцуулалт, түлш, цаг гээд жилд дунджаар 600 орчим сая төгрөг хэмнэх тооцоолол гарчээ. Мөн албан хурал, уулзалтын протоколыг цаасан дээр буулгах нөр их хөдөлмөр, цаг зарцуулалтыг автоматжуулах, хөнгөвчлөх зорилгоор “Чимэгэ” буюу дуу яриаг бичвэрт буулгах хиймэл оюун ухааныг ашигладаг боллоо. 
Түүнчлэн үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд үнэлгээний хорооны тендер үнэлэх процессыг автомат болгох, өөрөөр хэлбэл, хүний оролцоогүй байх  хиймэл оюун нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байна.   Энэ тухай Мэдээлэл технологийн хэлтсийн дарга ярихдаа, “Үйлдвэрийн хэмжээнд жилд 1000 гаруй тендерийн үнэлгээний хороод худалдан авалтын үнэлгээ хийж, үүнд 200-300 орчим хүн ажилладаг. Дунджаар 4000 орчим хүн тендер шалгаруулалтад оролцдог гэсэн тоон үзүүлэлт бий. Нэг компанийн тендерийн материал нь 150-200 хуудастай. Нэг үнэлгээний хороо дунджаар таван компанийн тендерийн материалтай танилцдаг гэж үзвэл нэг хүнд 1000 хуудас оногдоно. Үндсэн ажлын хажуугаар ийм хэмжээний материал уншиж танилцах бол амаргүй, алдаа гарах магадлал ч бий. Тиймээс үүнийг хөнгөвчлөх, нөгөө талаас авилга, ашиг сонирхлоос ангид байх, шударга үнэлгээ хийх, тендер тойрсон асуудлыг  зэрэг нөхцөл бүрдүүлэх зорилгоор хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийж байгаа” гэж онцолсон. Тэд худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх ажлаа ирэх оны эхний хагас жилд дуусаж, дараагийн хагас жилд нь туршилт хийхээр төлөвлөж байгаа аж. Шинэ технологит алдаа дутагдал, засаж сайжруулах зүйлүүд гарах ч  туршилтын шатанд жигдрүүлж, 2025 оноос үндсэндээ бүрэн нэвтрүүлэхээр зорилт дэвшүүлжээ. Ингэснээр улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэр анх удаа хиймэл оюун ухааныг худалдан авах үйл ажиллагаандаа нутагшуулсан байгууллага болох юм. 
 Эрдэнэт үйлдвэр жишиг сайн загвар бүтээвэл төрийн худалдан авах ажиллагааны газрын tender.gov платформыг ашиглан худалдан авалт зарладаг төрийн болон төрийн оролцоотой 2000 гаруй байгууллага, компани хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %