“Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүргийг П.Сувдаа түр орлон гүйцэтгэхээр боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрийн Б/3772 тоот тушаалаар “Эрдэнэт медикал” төрийн өмчит, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн Гүйцэтгэх захирлын ажлыг удирдлага томилогдох хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэх үүргийг тус эмнэлгийн Тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал П.Сувдаад хариуцуулахаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх тэргүүтэй удирдлагын багийнхан тус эмнэлгийн хамт олонд танилцуулж, тамга тэмдгийг гардууллаа.

Энэ үеэр “Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хамт олондоо хандаж үг хэлэхдээ, 170 гаруй сая төгрөгийн өртэй, 100 гаруй ажилчид нь эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулсан үед ажил хүлээж авч байснаа дурсаад, өнгөрсөн 500 гаруй хоногийн хугацаанд тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, саад бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулсанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Түүнчлэн Гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх үүрэг хүлээсэн П.Сувдаад баяр хүргэж, мэдлэг, туршлагаа бүрэн дайчилж, түмэн олныхоо эрүүл мэндийн манаанд эгнэгт бат, хариуцлагатай ажиллахыг хүсэн ерөөв.

“Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэтчүүдийн, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Түүнчлэн тус эмнэлгийн үйл ажиллагаа Эрдэнэт үйлдвэрээр хязгаарлагдахгүй, уул уурхайн салбарын хэмжээнд явагдах эхлэл тавигдсаныг Ерөнхий инженер Т.Батмөнх энэ үеэр онцолсон. Иймээс төрийн өмчийн хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө оруулалт, төлөвлөлтөндөө онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

     

“Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон П.Сувдаа нь АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, эрүүл мэндийн салбарт 24 ажилласан туршлагатай удирдагч юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %