Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Энэ 7 хоногт ажилтнуудад  ажлын гутал олгож эхэлнэ
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд энэ долоо хоногт нийлүүлэгч компаниас 4000 хос ажлын гутал татаж авна гэж мэдээллээ. Өнгөрсөн хавар  Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хамгаалах хэрэгсэл болох ажлын гутлыг үндэсний үйлдвэрлэгч “Best shoes” компани нийлүүлэхээр тендерт шалгарсан. Тус компани эхний ээлжинд 7 төрлийн 4300 ажлын гутлыг энэ долоо хоногт нийлүүлэхээр болсон байна. Цахилгаанчин болон  гагнуурчны гутал, зуны богино, урт түрийтэй гутал, үйлчилгээний ажилчдын гэх зэрэг төрлийн ажлын гутлыг  ХАБЭА-н хэлтсээс хуваарь гарган, энэ сарын 31-ний өдрөөс эхлэн ажилтнуудад олгох юм байна.

 
Хаягдлын аж ахуйд 560 метр элсэн далан барьжээ
Хаягдлын аж ахуйд өнгөрсөн долоо хоногт эхэлсэн  16 дугаар далангийн ажил 24 цагаар тасралтгүй үргэлжилж байна. Энэ сарын 28-ны өглөөний 8.00 цагийн байдлаар 560 метр элсэн далан бариад байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлэлдээ дурьдав. Барилга засварын цехийн чичиргээт индүүг уг элсэн далангийн нягтаршлыг жигд байлгах үүднээс зохиогчийн зөвлөмжийн дагуу ажиллуулж эхлээд байна. Зуны хаялтын 16 дугаар далан барьж байгуулах ажилд Авто тээврийн цехээс 15 техник, хүнд даацын авто машин ажиллаж байгаа аж. Мөн Баяжуулах үйлдвэрт хийгдэх хүдэр бэлтгэх 1 дүгээр шугамыг шинэчлэх төслийн техник эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулагдаж дууссан байна. ТЭЗҮ болон зураг төслийг захиалагчийн ажлын хэсэг, техникийн зөвлөл  хэлэлцэж дэмжин, Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлээд байгаа аж. Түүнчлэн хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын зураг төслийн гүйцэтгэл 55 орчим хувьтай байна.

 
“Хамтын гэрээ”-ний хэлэлцээр үр дүнтэй үргэлжилж байгааг

ҮЭ-ийн холбооноос мэдээллээ
Өнгөрсөн баасан гаригт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны ажлын хэсгүүд “Хамтын гэрээ”-ний хэлэлцээр эхлүүлсэнтэй холбогдуулан ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай шуурхай зөвлөгөөнд мэдээлэл хийв. Тэрээр “Хэлэлцээрийн эхний өдөр талууд 2022-2023 онд хэрэгжүүлж байгаа “Хамтын гэрээ”-г урьдчилсан байдлаар дүгнэж, төлөөллүүд дэд ажлын хэсгүүдэд чиглэлийн дагуу хуваарилагдан ажиллаж байна. Энэ сарын 29-ний өдөр буюу маргааш  үндсэн ажлын хэсэг хуралдана. Үүний өмнө дэд ажлын хэсгүүд хариуцсан асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм. Өнөөдөр манай дэд хэсэг хуралдаж, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар чиг үүргийнхээ хүрээнд хариуцах тодорхой асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн. Бусад ажлын хэсгүүд идэвх санаачилгатай ажиллаж, үр дүнтэй хэлэлцэхийг хүсье” гэсэн юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %